Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн ТТГ-т хуурамч мэдээ зарах гээд баригджээ

Б.БАДРАЛ
 
Оросын Өвөрбайгалийн хязгаарт амьдардаг хоёр хүн Америкийн Тагнуулын төв газар тус бүс нутагт байрлалтай цэргийн ангиудын талаар хуурамч мэдээлэл зарах гэж оролдоод Оросын сөрөх тагнуулыханд баригдсан байна. Оросын сөрөх тагнуулын албаныхны мэдээлснээр Өвөрбайгалийн хязгаар дахь Борзи нэртэй жижиг хотод оршин суудаг хоёр хотынх нь ойролцоох цэргийн ангиудаас Украйн руу техник, хүн ачсан галт тэрэгний цуваа хөдөлж байна, АНУ-ыг онилсон пуужингуудын байрлалыг заасан гэх хуурамч мэдээ явуулахыг завджээ. Энэ хоёрын нэг нь Америкийн ТТГ руу захидал бичиж, нөгөөх нь “ маш нууц” мэдээг нь зохиодог байсныг Оросын сөрөг тагнуулчид тогтоосон байна.
Америкийн ТТГ Борзи хотын хоёрт хариу захидал явуулж маш нууц материалынхаа эх сурвалжийг бататгахыг хүссэн ч мөнгө явуулаагүй байна. Оросын сөрөг тагнуулынхан хялбар аргаар мөнгө олох гэсэн хоёрт анхааруулга өгөөд суллан тавьжээ. Тэд “Ямар ч нууц мэдээлэл байхгүй байсан нь ойлгомжтой тул бүгдийг санаанаасаа зохиосон гээд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан