Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн арми алан хядагчдын дайралтыг няцаав


Б.БАДРАЛ

Сирийн армийн ангиуд Оросын цэргийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Алеппо хотын баруун өмнөд хэсэгт алан хядах “Жабхат Фатах аш-Шам” бүлэглэлийн дайралтыг няцаажээ. “Жабхат Фатах аш-Шам” бүлэглэлийн алан хядагчид 19-ний өглөө танк, их буу, тийрэлтэт сумаар харвасны дараагаар олон хүн оролцсон дайралт эхлүүлж. Алан хядагчид эхэндээ 1 км орчим өргөн зурвасыг хяналтдаа оруулаад байсан ч Оросын байлдааны нисэх хүчний цохилт ба сирийн армийн хариу цохилтоор их хэмжээний хохирол хүлээн ухарсан байна.

Сирийн армийнхны мэдээлж байгаагаар энэхүү тулааны явцад алан хядагчдын дөрвөн танк, явган цэргийн гурван машин, хүнд буу бүхийн есөн жийп машин, 100 орчим хүн хүчийг устгажээ. Мөн алан хядагчдыг тийрэлтэт сумаар гал нээхээд НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа өртөж 12 хүн амь үргэдсэн гэсэн байна. Гэвч АНУ-ын тал нь НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа руу газар дээрээс тийрэлтэт сумаар харваагүй харин агаараас цохилт өгсөн тул бүх хариуцлагыг Оросын тал хүлээх ёстой гэж мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан