Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигийн хөндийн Нисэх буудлын ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна


Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлын явцтай Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат танилцав. Тус төслийн дарга Н.Энхбат, бүтээн байгуулалтын ажлын явц 94 хувьтай байгаа гээд ирэх оны нэгдүгээр сард дуусгахаар маш эрчимтэй ажиллаж байгааг дуулгав. Тэрээр төлөвлөсөн ажлуудаас Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө  оруулалтаар гүйцэтгэх захиргааны барилга, ачаа шуудан тээврийн бо­лон аэродромын засвар үйл­­чилгээний барилгуудын ажлын явц 30 хувийн гүй­цэт­гэл­тэйгээр удааширч байгаа гэсэн юм.  Мөн энэ үеэр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцын буудал чиглэлийн хурдны замын ажлын явцтай танилцах явцад Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж буй тус замын ажлыг гүйцэтгэгч компаниуд газар чөлөөлөлтийн асуудлаас үүдэн барилгын ажил удаа­ширч байгааг хэлж, яаралтай шийдэж өгөхөд туслахыг хү­сэв. 30,4 км урттай, 6 эгнээ бүхий 2 урсгалтай энэхүү замыг Хятадын “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны долдугаар сард ашиглал­тад хүлээлгэн өгөхөөр төлөвлө­сөн.  Монголын анхны хурдны зам хэмээн тодотгож, Хятадын хурдны замын стандартын дагуу барьж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан