Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпийн багийн түрүүч Лондонг зорилоо

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр олимпийн нийслэлийг зорилоо. Олимпийн хөтөлбөрийн дагуу Монголын тамирчдын салхийг хагалах байт харвааны тамирчид өнөөдөр Лондон хотыг зорьсон юм. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос Монголын байтын тамирчдыг олимп хүртэл Лондон хотноо бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр хангасны дагуу олимпод эх орноо төлөөлөхөөр эрхээ авсан ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Бадамхатангийн хамт ийнхүү Будант Албьоныг зорьжээ.

Байтын тамирчид долдугаар сарын 27-нд буюу олимпийн наадмын нээлтийн өдөр анхны сумаа тавина. Урьдчилсан харваа Монголын цагаар тухайн өдрийн 16.00 цагт эхлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан