Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Орос эр 20 жилд 100 гаруй белорус эмэгтэйг хүчинджээ
Белоруст саатуулагдсан ОХУ-ын иргэн эр сүүлийн 20 жилийн хугацаанд тэндэхийн 100 гаруй эмэгтэй хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Белорусын Брест, Минск муж, Дзержинский, Минский, Смолевичский болон Столбцовский районуудад голдуу галт тэрэгний буудлын ойролцоо ой дотор түүний үйлдсэн гэмт хэргийн золиос бологчдоос одоогоор тал хувийг нь олж тогтоогоод байгаа гэж Минскийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
“ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэн тэрээр Брест мужид байдаг хамаатныдаа ирдэг байсан юм байна. Тэр үеэрээ 1994 оноос 2014 оны хооронд хүчирхийллийн энэ хэргүүдээ үйлджээ” гэж мэдээлэлд дурдсан байна.
45 настай түүнийг өнгөрсөн намар саатуулан баривчилсан юм байна.
Тэрээр гэмт хэргээ үйлдэхдээ ойд ойрхон хүнгүй газар сонгож аваад хохирогчийг хутга тулган хүчиндэж, үнэт зүйл, мөнгийг нь дээрэмддэг байжээ.
Түүний гэмт хэргийн золиос бологчид нь янз бүрийн насны, бүр насанд хүрээгүй охид ч байсан байна. Анхны хохирогч нь 1999 онд хуулийн байгууллагад хандаж байсан ч сэжигтэн өөрөө хамгийн анх 1994 онд гэмт хэргээ үйлдсэн гэж мэдүүлсэн нь батлагджээ.
Одоо Белорусын Минск мужийн Дотоод хэргийн удирдах газар хэргийг бүрэн тогтоохын тулд ард иргэдээс мэдээлэл хүсч байгаа гэж тус газрын Эрүүгийн эрэн сурвалжлах газрын дарга Игорь Щербаченя хэлжээ.

0 Сэтгэгдэл