Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын андуурал алан хядагчдад завшаан болжээ

Сирийн иргэний дайныг зогсоох, алан хядагчдын түрлэгийг тогтоон барих зорилгоор АНУ ба Орос хоёр гал зогсоох гэрээ байгуулсан тухай мэдээ дуулиан тариад удаагүй байтал гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ноцтой асуудал гарсан тухай мэдээ ирж байна. Энэ гэрээг байгуулах тухай хэлэлцүүлэг явагдаж эхлэх үеэс л талууд нэгнийгээ гэрээний нөхцлийг зөрчин гал нээж магадгүй талаар мэдэгдэл хийж нэгнээ буруутгаж буруутгаж байсан юм. Энэ бол харилцан үл итгэлцэх байдал маш өндөр байсныг харуулсан зүйл. Лавров, Керри хоёр 14 цагийн турш тасралтгүй хэлэлцэж байж гэрээ байгуултал гурван өдрийн дараанаас Америк, Австралийн байлдааны онгоцууд лалын алан хядагчдыг эсэргүүцэх гол хүчин болсон Башар Асадын армийн байрлалыг бөмбөгдөж 62 хүний аминд хүрч 200 гаруй хүн шархдуулсан байна.

Орос, Америкийн байгуулсан гал зогсоох гэрээний нөхцлийн дагуу Оросууд ба Сирийн армийнхан Америкийн дэмжиж байгаа сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн байрлал руу дайрахгүй, Америк ба түүний холбоотнууд Сирийн армийн анги, нэгтгэлийн байрлал руу агараас цохилт өгөхгүй байх ёстой байж. Гэтэл америкчууд гэрээний нөхцлийг зөрчин агаараас гэнэтийн цохилт өгсөн явдал Оросын талын уурыг ихэд хүргэв. НҮБ дахь Оросын төлөөлөгч Чуркин америкчуудын энэхүү үйлдэлтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулахад Америкийн төлөөлөгч Саманта Пауэр бүр ихээр уурлаж оросуудыг “хоёр нүүрт” үйлдэл хийдэг хүмүүс гэж буруутгажээ.

Стратегийн чухал цэг дээр байрлаж байсан Сирийн армийнханыг Америк, Австралийн онгоцууд бөмбөгдөж “будаа” болгосны дараагаар “Лалын улс” алан хядах бүлэглэл давшилтад орсон болохоор оросууд, сиричууд урлаж, бухимдахаас өөр аргагүй болсон бололтой. Америкийн цохилтын дараагаар “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчид давшилтад орж чухал газрыг эзлэн авсан байдал Орос ба Америк хоорондын үл ойлголцлыг улам лавшруулав бололтой. Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Захарченкон нь Америкийн цэргийнхэнийг “Лалын улс” бүлэглэлийг дэмжиж байна гэж буруутгажээ.

Орос, Сирийн талууд эрс чанга хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлж эхэлсний дараагаар АНУ-ын тал ямар шалтгаанаар Сирийн армийг бөмбөгдсөн тухайд тайлбар хийхээс өөр аргагүй болсон. Америкчууд алан хядагчидтай андуурч бөмбөгдөсөн явдалд маш их харамсаж байна, ганцхан удаагийн бөмбөгдөлтийн үр дагаварыг ингэтэл дэвэргэх хэрэггүй гэсэн тайлбар өгсөн байх юм. Ингээд зогсохгүй бөмбөгдөх гэж байгаагаа Оросын талд урьдчилан мэдэгдсэн тул Сирийн армийн олон хүн амь үрэгдсэн явдалд хариуцлага хүлээхгүй гэдгээ анхааруулжээ. Ингэснээр америкчуудын агаарын дайралтад өртсөн хүмүүс тэднээс биш харин оросуудаас хариуцлага нэхэх ёстой болж таарлаа.

Хамгийн сүүлд ирж байгаа мэдээнээс үзвэл Америкчуудын андуурсан бөмбөгдөлтийн ачаар “Лалын улс”-ын алан хядагчдыг эзлээд байсан чухал ач холбогдолтой газрыг Сирийн армийнхан буцаан эзэлж авсан байна.

0 Сэтгэгдэл
Er ni Amerikchuudyn mun chanar ene yum. ISIS-g dald demjij Siriig busniulj bayalagyg ni bulaah sanaa yavaad bna shuu dee! Sanaa "ardchilal" togtooh gej hutsah biz. Anduurna gej baij bolomgui zuil! Uneheer anduuraad baigaa bol ANU-n armi baildah chadvar baihgui gesen ug! Bietnamchuudad yaj yalagdaj bailaa daa. Shivshigiin uls shuu!

Хамгийн их уншсан