Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Орост парламентын сонгууль болж өндөрлөлөө
Оросын Төрийн Дум буюу парламентын доод танхимын гишүүдийг сонгох сонголт ням гарагт болж өнгөрлөө. Хил залгаа Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засгийн ирээдүйд чухал нөлөө үзүүлдэг улс тул Орост болж байгаа сонгуулийг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна.
Америк тэргүүтэй Өрнөдийн улсууд уламжлал ёсоор Оросын сонгуулийг хангалттай ил тод, шударга явагдахгүй байна гэж шүүмжлээд эхэлсэн. Өмнө нь пропорционал системээр явагддаг байсан сонгуулийг мажоритар пропорционал системээр явуулахаар болсон нь энэ мэт шүүмжлэл гарахад нэмэр болсон бололтой. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд Думын гишүүний суудлын төлөө нэр дэвшсэн хүмүүсийн тэн хагас нь намын жагсаалтаар, нөгөө хагас нь ганц мандаттай тойрогт хүчээ үзэхээр болсон байгаа.
Украйн, Сирийн асуудлаас болж өрнө дахинтай тун амаргүй харилцаатай байгаа оросууд сонгуулийг ардчилсан, нээлттэй, шударга явагдаж байна гэдгийг харуулах үүднээс гадаад дахь эх орон нэгтнүүдээ тус сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэж болно. Гэвч нэр дурдагдсан асуудлын улмаас Оросын парламентын сонгуулийг идэвхтэй эсэргүүцэгчид олноор гарлаа.
Өчигдөр гэхэд л Украйны нийслэл Киев дахь Оросын Элчин сайдын яамны барилгыг ёслолын пуужингаар буудсан хэрэг гарлаа. Украйнчууд энэхүү таагүй хэргийг байдаг л нэг жирийн зүйл гэж үзэж байгаагаа хэлээд сонгуультай холбоотойгоор Оросын төлөөлөгчийн газруудад нэмэлт хамгаалалт гаргахгүй гэж мэдэгджээ. Сүүлд ирсэн мэдээнээс үзвэл Украйны үндсэрхэг үзэлтнүүд оросын иргэдийг санал өгүүлэхгүй гэж Элчин сайдын яамны үүдийг хааж суулт явуулан санал өгөхөөр ирсэн оросуудыг зодож эхэлжээ.
Сонгуульд оролцон санал өгөх эрхтэй 1,8 сая орчим орос иргэн гадаадад амьдардаг тул гадаадын элчин, төлөөлөгчийн газар өгч байгаа саналууд нь чухал ач холбогдолтой аж.

0 Сэтгэгдэл