Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Орос Америк хоёр ойрын үед байлдаж магадгүй гэнэ
Америк төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүлийн нийтэл болгон олны анхаарлын төвд орж байдаг. Энэ удаад тус сэтгүүлийн шинжээч нь Америк ба Оросын хооронд дайн дэгдэх магадлал ба боломжит ялагчийн талаарх дүгнэлтээ танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.
Украйн, Сирийн үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ыг АНУ –аар удирдуулсан НАТО-ийн эвслэлтэй дайтаж болзошгүй тухай яриа эрчимтэй явагдаж байгаа үед дэлхийн хэмжээний том сэтгүүлийн шинжээч дайны тухай яриад эхэлнэ гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй.
“Forbes” сэтгүүлийн шинжээчийн хэлж байгаагаар Америк нь ойрын таван жилийн хугацаанд өөртэй нь бараг тэнцүү хүч чадалтай өрсөлдөгчтэйгээ дайтах магадлалтай аж. Бараг тэнцүү хүч чадалтай өрсөлдөгч гэж ямар улсыг хэлж байгаа нь тайлбарлалтгүй ойлгомжтой байх.
Энэхүү дайн нь их хэмжээний нутаг дэвсгэрт хуурай замын цэрэг давшилт хийснээр эхлэх бөгөөд америкчууд ядагдана гэж шинжээч үзсэн байна. Өөрөөр хэлбэл дайн Европт эхэлнэ. Үр дүнд нь Европ дахь геополитикийн тэнцвэр огцом өөрчлөгдөж, тус тив дэх АНУ-ын нөлөө дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеийнхтэй адил хэмжээнд хүрч буурах гэнэ.
Болзошгүй энэ дайнд америкчууд ялагдах хэд хэдэн хүчин зүйл байгаа аж. Эдгээрээс хамгийн чухал нь Хүү Бушийн үед Европоос Америкийн хоёр том бригадыг гаргасан, Обама Ази Номхон далайн бүс нутгаас их хэмжээний цэргийн хүч, зэвсэглэл татсан явдал гэнэ. Америкийн зэвсэгт хүчин шинэ зэвсэглэл худалдан авахад жилдээ 22 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бол оросууд армиа шинэ зэвсэг, техникээр хангах 700 тэрбум ам.долларын төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг “Forbes” сэтгүүлийн шинжээч онцолжээ.
Болзошгүй дайнд америкчуудыг ялагдалд хүргэх бусад нөхцлүүдийг тоовчол Оросын газарзүйн байрлал чухал гэж үзсэн байна. Хоёр их гүрэн Дорнод Европт дайтах бөгөөд Европ дахь Америкийн цэргийн анги, нэгтгэлүүдээс хол байрлалтай газар гол тулаан явагдах тул оросууд армиа хүн хүч, зэвсэг, сум хэрэгслээр хангах дээр давуу болно. Ядаж байхад дайн болох газар нь Балтын тэнгис, Хар тэнгис гэсэн нарийнхан хоолойгоор хоорондоо холбогдсон их усаар холбогддог. Ийм газруудыг Оросууд хүссэн үедээ бүрэн хяналтадаа оруулах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл дайн эхэлвэл америкчууд хүн хүч, сум зэвсэг нийлүүлэхтэй холбоотой маш том асуудалтай тулгарна.
Дараагийн нэг нөхцөл нь Европ дахь Америкийн цэргийн тоо хангалтгүй байгаа явдал. АНУ нь Европт нь байнгын байршилтай хоёр бригад, десантын анги, хуягт техниктэй нэг анги гэсэн тун хангалтай хүчтэй байгаа гэнэ. Иймхэн хүчийг Оросын олон мянган танк, хэдэн зуун мянган цэрэг яах ийхийн зургийг арчиж хаях юм байна.
Европ дахь цэргийн хүч нь Оросын эсрэг дайнд хүрэхгүй байгаа тухай яриа яваад нэлээд хэдэн жил болж байгаа тул Обамагийн үед Баруун Европт нэмж нэг бригад байшуулах, Польш ба Балтын тэнгис орчмын улсуудад тус бүр 1000 цэрэг байршуулахаар болсон ч болзошгүй дайнд энэ хүч хангалтгүй гэнэ.
Мөн Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин, өндөр нарийвчлалтай тусах зэвсэг, радио электрон эсэргүүцэх төхөрөмж нь Европ дахь Америкийн цэргийн хүчний хэрэглэж байгаагаас толгой илүү боловсронгуй. Ийм байхад дайн болвол Америк ба НАТО-ийн холбоотнууд Оросын талд агаараас цохилт өгөх, өөрийн цэргээ дэмжих боломж бараг үгүй болох гэнэ.
Оросыг ялалтад хүргэх дараагийн хүчин зүйл нь холбоотнуудын шиймгий бус байдал гэж үзсэн байна. НАТО-ийн хүчнияй 2/3 нь америкчууд. Гэтэл НАТО-д Америкийн дараа орох шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Франц, Герман, Итали, Их Британи гэсэг улсууд Балтын тэнгисийн эрэг дагуух Латви, Литв, Эстони эсвэл Украйнаас болж ОХУ-тай дайдах сонирхолгүй байгаа явдал ялагдлын нэг шалтгаан болох гэнэ.
Эцэст нь, Орос цөмийн зэвсэгтэй гүрэн гэсэн хүчин зүйл гарч ирэх юм байна. Дорнод Европт дэгдэж болзошгүй байгаа дайнд Оросыг ялахын тулд өөрийнх нь нутаг дээрх цэргийн бааз, үйлдвэрүүд гэх мэт газар цохилт өгөлгүйгээр ялах боломжгүй. Өмнө нь дурдагдсан шалтгааны улмаас энгийн зэвсгээр Оросын нутагт амжилттай цохилт өгөх магадлал бага тул цөмийн зэвсэг л үлдэнэ. Дайны бичигдээгүй хуулийн дагуу цөмийн зэвсгээр цохилт өгвөл тухайн цөмийн зэвсэг байрлаж байсан газар эхлээд хариу цохилт өгдөг. Америк өөрийн нутгаас Орос руу пуужин харваж галыг өөрөө дээрээ дуудах сонирхолгүй нь ойлгможтой. Ийм нөхцөлд Европт сайн дураар Оросын цөмийн зэвсгийн цохилтыг хүлээж авъя гэсэн улс гарч ирнэ гэдэг бүтэшгүй зүйл гэж “Forbes” сэтгүүлийн шинжээч үзсэн байна.
Украйн ба Сирид болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Америк тэргүүтэй Өрнө дахин ба Оросын харилцаа сүүлийн хоёр жилийн дотор эрс муудлаа. Үүнийг дагаад Америк ба Европын холбоог Оростой дайтаж магадгүй тухай яриа олон гарах болсон. Зарим улстөрч, шинжээчид шинэ хэзээ мөдгүй халуун дайн болох эрсдэлтэй шинэ хүйтэн дайны эхэлсэн тухай ярьж эхэлсний нэг жишээ нь “Forbes” сэтгүүлийн шинжээчийн гаргасан энэхүү дүгнэлт.
АНУ өөртөө гай зовлон дуудаад хэрэггүй болов уу. Дайн боллоо гээд АНУ юу ч хожихгүй.
Дайнд ялагч байхгvй!!!
Unuudur herev US dain ehluulbel europ archigdahaas gadna, /ih britani/ ontslii, US dahin sergehgui boltoloo tsohiulna,,, magad ene shaltagiig Orosuud huleej bj bno.
oo huurhii tsuc uzehk durtai baagii bololtoi!yag odoo dain bolj baigaa gazar ochood huslee bieluulj aluulj bolno shuu.
АНУ ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙН ГАЗАР НУТАГ ДЭЭР ДАЙТАЖ БАЙГААГҮЙ. ДАНДАА БУСДЫН ГАЗАР НУТАГТ ДАЙТАЖ АШИГ ХОНЖОО ОЛДОГ. АНУ ЯЛАГДАХ БАС НЭГ ШАЛТГААН НЬ ОРОС ӨӨРИЙН ЭХ ОРОН, ГАЗАР НУТГИЙН ТӨЛӨӨ ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР ДАЙТНА. ХАРИН АНУ-ЫН ХӨЛСНИЙ ЦЭРГИЙН ДАЙТАХ ЧАДВАР МӨНГӨӨР ХЭМЖИГДЭНЭ. ЕВРОПЫНХОН ДАЙНЫ ХӨЛД СҮЙРНЭ. ЯЛАНГУЯА АНУ-ЫН ЦЭРЭГ, ЗЭВСГИЙГ ӨӨРТӨӨ БАЙРШУУЛСАН ОРНУУД ҮНСЭН ТОВРОГ БОЛНО. ГЭХДЭЭ ДАЙН БОЛОХГҮЙ. ОРОСУУД Л ЛАВ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛЭХГҮЙ. АНУ ӨРНӨӨС ГАРАХ, ЭДИЙН ЗАСГАА БОСГОХ ГАНЦ ЗАМ ДАЙН БОЛООД БАЙГАА. ТЭД Л ДАЙН ӨДӨӨХ МАГАДЛАЛТАЙ.
Америкчууд өөрийн эдийн засгийг сайжруулахын тулд Европт дэлхийн 2-р дайны хэмжээний дайн өдүүлэхдээ ч сийхгүй улс л даа. Дайны түйвээнээр Европын баялаг Америк руу л гарна. Америкчууд л баяжина. Орос ялсан ч тэр, Европын улсууд ч тэр эдийн засаг нь нэг хэсэгтээ сэхэхгүй болно. Эцсийн эцэст АНУ дэлхийн №1 гүрэн гэсэн статусаа л хадгалж, Оросын хүч нөлөөг Европт эрс сулруулна. Хятадыг задлах бодлого АНУ явуулах байх
Америкийн Оростой байлдана гэж хаашаа харсан юм байдаг юм.Америк чинь Ирак мэтийн байлдах чадваргүй орнуудтай байлдаж,баялгийг нь авдаг улс шүү дээ Харин орос бол ороод ирсэн шуналт дайсныг ичээнд нь нугасалдаг өндөр чадвар,туршлагатай гүрэн шүү дээ.
Ali ni diileh ve gej uhaanaa uralduulj bhaar Mongold ymar noloo yu boldog bol gej bodoh ni 1-rt shuudee. Magadgui Oros Hyatad toli bichiguud ch hereg bolj magad bidend...
Ийм тов тодорхой бичвэр ойлгохгүй бгаа бол жинхэнэ мал нь чи. С400, С 500 гэдэг Оросын пуужингийн системийг гэтлэх , даван гарах ***** технологи одоогоор дэлхийд байхгүй. Өөрөөр хэлбэл 500-600 км т алсад амдан сөнөөдөг ***** юмаа. Түүнээс илүү агаар сансарын пуужинт зэвсэглэл ч бгаа. Орос руу ямар нэгэн онгоц , пуужин нэвтрэх боломж байхгүй гэсэн үг. Ойлгов уу.
Америкийн барлагаа тэр алуурчидынхаа нутаг руу зайлаачээ. Нэг муу боол хийж бгаагаа юу гээд бодцон гуйлгачин бэ
oros ch ter amerik ch ter delhiin 3 -r dainiig shuud hiihiig husehguin oilgomjtoi ingesen tohioldold tsumiin dain bolno yalagch baihgui iimerhuu orosiin taliig het barimtalsan tarhi ugaah gej oroldson yadmag medeegee bolih heregtei herev orosuud shuud diileheer baisan bol ali ert dairaad amerikiig ustgaval ustgah l baisan bolomjgui bolohoor l chadahgui baigaa yumshd mongold orosiin nuluu dahin huchee avch baih shig baina sain yumch bolohgui l de
YUN OILGOMJGYI BAIGAA YU GEOPOLITIK UNSHDAG HUMUUS 1 UNSHAAD L OILGONO. OROSIIN S500 GAAS ABHUULAAD HAMGAALALTIIN DAVSHILTIIN PUUJINT ELEKTRO SISTEMUUD TASAR5SAN SHU DE UGAASAA. AMERIKIIN F16 YU YUYMB
Яг малын цустай монгол хүний солиорол илэрч байна.
галзуу хүний өдрийн тэмдэглэл... өөрөө уншдаггүй юм уу???
Америк төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүлийн нийтэл болгон олны анхаарлын төвд орж байдаг. Энэ удаад тус сэтгүүлийн шинжээч нь Америк ба Оросын хооронд дайн дэгдэх магадлал ба боломжит ялагчийн талаарх дүгнэлтээ танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.
Украйн, Сирийн үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ыг АНУ –аар удирдуулсан НАТО-ийн эвслэлтэй дайтаж болзошгүй тухай яриа эрчимтэй явагдаж байгаа үед дэлхийн хэмжээний том сэтгүүлийн шинжээч дайны тухай яриад эхэлнэ гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй.
“Forbes” сэтгүүлийн шинжээчийн хэлж байгаагаар Америк нь ойрын таван жилийн хугацаанд өөртэй нь бараг тэнцүү хүч чадалтай өрсөлдөгчтэйгээ дайтах магадлалтай аж. Бараг тэнцүү хүч чадалтай өрсөлдөгч гэж ямар улсыг хэлж байгаа нь тайлбарлалтгүй ойлгомжтой байх.
Энэхүү дайн нь их хэмжээний нутаг дэвсгэрт хуурай замын цэрэг давшилт хийснээр эхлэх бөгөөд америкчууд ядагдана гэж шинжээч үзсэн байна. Өөрөөр хэлбэл дайн Европт эхэлнэ. Үр дүнд нь Европ дахь геополитикийн тэнцвэр огцом өөрчлөгдөж, тус тив дэх АНУ-ын нөлөө дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеийнхтэй адил хэмжээнд хүрч буурах гэнэ.
Болзошгүй энэ дайнд америкчууд ялагдах хэд хэдэн хүчин зүйл байгаа аж. Эдгээрээс хамгийн чухал нь Хүү Бушийн үед Европоос Америкийн хоёр том бригадыг гаргасан, Обама Ази Номхон далайн бүс нутгаас их хэмжээний цэргийн хүч, зэвсэглэл татсан явдал гэнэ. Америкийн зэвсэгт хүчин шинэ зэвсэглэл худалдан авахад жилдээ 22 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бол оросууд армиа шинэ зэвсэг, техникээр хангах 700 тэрбум ам.долларын төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг “Forbes” сэтгүүлийн шинжээч онцолжээ.
Болзошгүй дайнд америкчуудыг ялагдалд хүргэх бусад нөхцлүүдийг тоовчол Оросын газарзүйн байрлал чухал гэж үзсэн байна. Хоёр их гүрэн Дорнод Европт дайтах бөгөөд Европ дахь Америкийн цэргийн анги, нэгтгэлүүдээс хол байрлалтай газар гол тулаан явагдах тул оросууд армиа хүн хүч, зэвсэг, сум хэрэгслээр хангах дээр давуу болно. Ядаж байхад дайн болох газар нь Балтын тэнгис, Хар тэнгис гэсэн нарийнхан хоолойгоор хоорондоо холбогдсон их усаар холбогддог. Ийм газруудыг Оросууд хүссэн үедээ бүрэн хяналтадаа оруулах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл дайн эхэлвэл америкчууд хүн хүч, сум зэвсэг нийлүүлэхтэй холбоотой маш том асуудалтай тулгарна.
Дараагийн нэг нөхцөл нь Европ дахь Америкийн цэргийн тоо хангалтгүй байгаа явдал. АНУ нь Европт нь байнгын байршилтай хоёр бригад, десантын анги, хуягт техниктэй нэг анги гэсэн тун хангалтай хүчтэй байгаа гэнэ. Иймхэн хүчийг Оросын олон мянган танк, хэдэн зуун мянган цэрэг яах ийхийн зургийг арчиж хаях юм байна.
Европ дахь цэргийн хүч нь Оросын эсрэг дайнд хүрэхгүй байгаа тухай яриа яваад нэлээд хэдэн жил болж байгаа тул Обамагийн үед Баруун Европт нэмж нэг бригад байшуулах, Польш ба Балтын тэнгис орчмын улсуудад тус бүр 1000 цэрэг байршуулахаар болсон ч болзошгүй дайнд энэ хүч хангалтгүй гэнэ.
Мөн Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин, өндөр нарийвчлалтай тусах зэвсэг, радио электрон эсэргүүцэх төхөрөмж нь Европ дахь Америкийн цэргийн хүчний хэрэглэж байгаагаас толгой илүү боловсронгуй. Ийм байхад дайн болвол Америк ба НАТО-ийн холбоотнууд Оросын талд агаараас цохилт өгөх, өөрийн цэргээ дэмжих боломж бараг үгүй болох гэнэ.
Оросыг ялалтад хүргэх дараагийн хүчин зүйл нь холбоотнуудын шиймгий бус байдал гэж үзсэн байна. НАТО-ийн хүчнияй 2/3 нь америкчууд. Гэтэл НАТО-д Америкийн дараа орох шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Франц, Герман, Итали, Их Британи гэсэг улсууд Балтын тэнгисийн эрэг дагуух Латви, Литв, Эстони эсвэл Украйнаас болж ОХУ-тай дайдах сонирхолгүй байгаа явдал ялагдлын нэг шалтгаан болох гэнэ.
Эцэст нь, Орос цөмийн зэвсэгтэй гүрэн гэсэн хүчин зүйл гарч ирэх юм байна. Дорнод Европт дэгдэж болзошгүй байгаа дайнд Оросыг ялахын тулд өөрийнх нь нутаг дээрх цэргийн бааз, үйлдвэрүүд гэх мэт газар цохилт өгөлгүйгээр ялах боломжгүй. Өмнө нь дурдагдсан шалтгааны улмаас энгийн зэвсгээр Оросын нутагт амжилттай цохилт өгөх магадлал бага тул цөмийн зэвсэг л үлдэнэ. Дайны бичигдээгүй хуулийн дагуу цөмийн зэвсгээр цохилт өгвөл тухайн цөмийн зэвсэг байрлаж байсан газар эхлээд хариу цохилт өгдөг. Америк өөрийн нутгаас Орос руу пуужин харваж галыг өөрөө дээрээ дуудах сонирхолгүй нь ойлгможтой. Ийм нөхцөлд Европт сайн дураар Оросын цөмийн зэвсгийн цохилтыг хүлээж авъя гэсэн улс гарч ирнэ гэдэг бүтэшгүй зүйл гэж “Forbes” сэтгүүлийн шинжээч үзсэн байна.
Украйн ба Сирид болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Америк тэргүүтэй Өрнө дахин ба Оросын харилцаа сүүлийн хоёр жилийн дотор эрс муудлаа. Үүнийг дагаад Америк ба Европын холбоог Оростой дайтаж магадгүй тухай яриа олон гарах болсон. Зарим улстөрч, шинжээчид шинэ хэзээ мөдгүй халуун дайн болох эрсдэлтэй шинэ хүйтэн дайны эхэлсэн тухай ярьж эхэлсний нэг жишээ нь “Forbes” сэтгүүлийн шинжээчийн гаргасан энэхүү дүгнэлт.
0 Сэтгэгдэл
зочин
монгол амерк ардчиллаас чөлөөлөгднө эгэл ард баяжих эрхтэй болно хятдын муж болчихож магадгүй л юм орсыг хятад хараад суухгүй олон дайнд орос хятдад тусалж байсан хятад орсод дэмжлэг үзүүлнэ
2016.09.24
2016.09.23
2016.09.21
2016.09.21
2016.09.21
2016.09.20
2016.09.20
2016.09.20
2016.09.20
2016.09.19
2016.09.19
2016.09.19
2016.09.19
2016.09.19
2016.09.19