Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирид алан хядагчдыг устгажээ

Б.ЛААРДАА

Сирид байрлаж байгаа Оросын байлдааны онгоцууд Пальмир хотын ойролцоо давшилт хийхээр бэлдэн хүн хүч, техникээ төвлөрүүлж байсан алан хядагчдад гэнэтийн цохилт өгсөн тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөөлөгч Виктор Познихир мэдээллээ.

Оросын байлдааны онгоцуудын хийсэн гэнэтийн цохилт 250 гаруй алан хядагчийг устган, зенитийн их буу, сум шүршигч бүхий 15 жийп машиныг сөнөөжээ. Ийнхүү ахар богино хугацаанд хүнд хохирол амссан алан хядагчид Пальмир руу давшилт хийх чадваргүй болсон байна.

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн ОХУ ба АНУ-ын хооронд хийсэн тохиролцооны дагуу Сирид гал зогсоох горим мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу Сирийн арми ба Америкийн дэмждэг, санхүүжүүлж, зэвсгээр хангадаг босогчдын бүлэглэлүүд гал зогсоогоод байгаа юм. Харин алан хядагчид энэхүү гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
Виктор Познихирийн мэдээлж байгаагаар гал зогсоох горимыг мөрдөж эхэлснээс хойш хоёрхон хоноход алан хядагчдын зүгээс 60 гаруй удаа гал нээсэн ч Сирийн арми Орос, Америкийн тохиролцоог зөвшөөрөн дагаж байгаагийн хувьд хариу гал нээгээгүй аж.

Хоёр их гүрний тохиролцооны дагуу Америк өөрийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийг “Жебхат ан-Нусра”, “Лалын улс” гэх мэт алан хядах бүлэглэлийн байрлалаас холдуулах үүрэг хүлээсэн. Гэвч америкчууд энэхүү үүргээ хэрэгжүүлж чадна гэдэгт Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч ихээхэн эргэлзэж байгаагаа мэдэгдэв.
Гал түр зогсоох горимыг долоо хоногийн турш мөрдөнө. Үүний дараа алан хядагчдыг устгах ажиллагаа үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан