Монгол Улс Европ, Зүүн Ази, Зүүн өмнөд Ази, хойд Америкийн агаарын орон зайн зангилаа хэсэг мөн Тайвань Монгол хоёр орон аль аль нь газар зүйн чухал байрлалд оршдог олон улсын агаарын тээврийн салшгүй хэсэг. Иймд монголчууд Олон улсын иргэний нисэхийн байгууллага дахь Тайванийн “Тогтмол, утга учир бүхий оролцоо” хэмээх ойлголтыг төвөггүй ойлгож буй. Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед маш чухал асуудал.
2013 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ерөнхий ассемблейн /ICAO/ ын дарга 38 дахь удаагийн ээлжит чуулганд Тайванийг зочны статустайгаар урин оролцуулсан. Тайвань энэхүү чухал байгууллагад өөрийн гэсэн бодит хувь нэмрээ оруулж буйг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө батлан харуулах боломжийг олгосон юм.
Тайвань нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын 39 дэх удаагийн ээлжит чуулган болон бусад арга хэмжээнүүдэд зайлшгүй оролцох шаардлагатай гэж үзэх дараахь хэдэн шалтгаан бий. Үүнд:
1. Тайвань нь зүүн Азийн агаарын зам харилцааны гол зангилаа
Тайванийн харьяалдаг “Тайбэйн нислэгийн мэдээллийн бүс” (Taipei FIR)-д олон улсын агаарын нислэгийн 14, дотоодын агаарын нислэгийн дөрвөн зам харьяалагддаг. 2015 оны байдлаар нэг сая 530 мянган удаагийн нислэг үйлдэж Тайваньд 58 сая гаруй хүн зорчсон байна.
2. “Тайбэйн нислэгийн мэдээллийн бүс”-ийн өндөр нарийвчлал бүхий нислэгийн хөдөлгөөний урсгалын менежмент
“Тайбэйн нислэгийн мэдээллийн бүс” нь Фукуока, Манила, Хонконг, Шанхай зэрэг нислэгийн мэдээллийн дөрвөн бүстэй хиллэдэг. Эх газраараа Япон, Филиппин, Хятадын зүүн өмнөд эргийн хоорондох бүсчлэлд оршдог. Тус агаарын зайд зорчигч тээврийн болон агаарын ачаа тээврийн 301 зам, дэлхийн 135 хоттой харилцаа холбоотой ажилладаг юм.
3. Өрнүүн хөгжиж буй иргэний нисэхийн салбар
Тайванийн тэргүүлэгч хоёр авиа компани болох Хуа Хан (China Airlines), Чан Рун (EVA Airways) нь олон улсын агаарын зорчигч тээвэрлэлтээр 2014 онд дэлхийн хэмжээнд 24 болон 43 дугаар байрт, олон улсын агаарын ачаа тээврийн хэмжээгээр 11 болон тавдугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Авиа компаниудын зорчигчийн тээшний үйлчилгээний 20, аэродром болон нислэгийн хоолны үйлчилгээний 10, ачаа тээврийн үйлчилгээний 1215, агаарын хөлгийн засвар үйлчилгээний 18 компани нислэгийн хөдөлгөөний холбогдох үйлчилгээг эрхлэн явуулж байна. Мөн Тайванийн иргэний нисэхийн салбар холбогдох шаардлагыг бүрэн хангасан 256 агаарын хөлөгтэйгээр нислэг үйлдэж байгаа.
4. Нисэх буудлын хэтийн хөгжилт
Өнгөрсөн онд Таоюань олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд зорчигч тээвэрлэлтээр 11-т, ачаа тээвэрлэлтээр тавдугаарт жагсч ирж буцах зорчигчдын тоо 38 саяд хүрч өмнөх оныхоос 7.3 хувиар өссөн. Гаосюн олон улсын нисэх онгоцны буудал нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгаж, байгаль орчинд ээлтэй Олон улсын аэродромуудын зөвлөлөөс (ACI) тогтоодог “аэродромын нүүрсхүчлийн хийн үзүүлэлтийн түвшин төсөл”-д заасан аэродромын нүүрс хүчлийн хийг багасгах тухай заалтын гуравдугаар зэрэглэлд хүрч Ази тивийн батламжлагдсан найман нисэх онгоцны буудлын нэг болж чадсан юм.
5. Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандартад нийцсэн нислэгийн найдвартай, аюулгүй байдлын үзүүлэлтийг хангасан тухай
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Тайванийн агаарын хөлгийн аюулгүйн ажиллагаа нь хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь Тайванийн засгийн газар болон Тайванийн иргэний нисэхийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүн. Мөн олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандартад нийцсэн, найдвартай нислэгийн аюулгүй байдлын үзүүлэлтийг хангасан.
Дээрх шалтгаанууд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-дахь Тайванийн оролцоо ямар чухал болохыг илтгэж буй. Үүний зэрэгцээ тус байгууллагын гол үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, шаардлагатай үед бусад орнуудтай хамтран хурдтай, үр ашигтай арга хэмжээг авахад бодитой хувь нэмэр үзүүлж чадна. Мөн түүнчлэн Тайвань олон улсын нислэгийн стандарт, дүрэмд нийцсэн үйл ажиллагааг чанд хариуцан явуулдагаа батлан харуулж, олон улсын иргэний нисэхийн аюулгүй, найдвартай, тогтвортой хөгжлийг хангахад тус байгууллагад туслаж байгаа юм.
39 дэх удаагийн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ээлжит чуулган энэ сарын 27-ны өдрөөс аравдугаар сарын 10-ны хооронд Канадын Моньреал хотод зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангахад тулгарах сорилтууд, хүлэмжийн хийг бууруулах стандарт, иргэний нисэхийн зах зээлийн чөлөөт байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Улс орнуудын хооронд илүү бодитой, зайлшгүй харилцаа хамтын ажиллагааг хангах зорилготой чуулган.
2016 оны нэгээс долдугаар сарын хооронд Тайваньд зорчсон Монгол Улсын харьяат иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7 хувиар өсч, Монголд зорчсон Тайванийн иргэдийн тоо 45 хувиар огцом өссөн. Тайвань Монгол хоёр талын агаарын тээврээр зорчигчдын тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буйг энэ үзүүлэлт илтгэж байна. Иймд Тайванийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл хэрэгт тогтмол идэвхтэй оролцуулах нь бид бүхний хамтран санаа тавих асуудлын нэг юм. Аюулгүй, үр ашиг бүхий зорчигч тээврийн үйл ажиллагаа нь ижил санаа зорилготой, улс орнуудын хамтдаа хэрэгжүүлж мөрдөх нэгдсэн зарчим. Тайвань Монгол хоёр тал агаарын орон зайг ашиглан тус тусын ашиг орлогоо нэмэгдүүлэхийн сацуу, улс дамнасан харилцаа холбоо болон нислэгийн аюулгүй байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулж, цаашдын томоохон үйл хэргийг бүтээхэд хүчин зүтгэх юм.
Газар зүйн байрлалын хувьд ч, өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй агаарын тээврийн хэмжээ, зорчигч тээврийн үйлчилгээний хувьд ч Тайванийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-гийн бүрэлдэхүүнээс ангид авч үзэх нь тус байгууллагын бүтэц, үйл ажиллагааг доголдуулахад хүргэж буй хэрэг.
Иймд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Тайванийн зүгээс оруулах хувь нэмрийг цаг алдалгүй үнэлэн дэмжиж, тус байгууллагын мөрдөх аюулгүй, ажиллагаа, зах хязгааргүй орон зайд төвлөрөх хойшдын үйл хэргээ нэр төртэй үргэлжлүүлэхэд нь туслах зайлшгүй шаардлага буйг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
Хуан Куо Рун
Төлөөлөгч
Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар