Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБТЗ-ын Монголын талын гурван гишүүнээр Б.Цогтгэрэл, Б.Артур, Н.Буяндэлгэр нарыг томилжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг шинээр томилсон байна.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар хувь нийлүүлэгчдийн хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилжээ. Өмнө нь Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нар ажиллаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан