Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад Австралид үер болсноос коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадлаа

Австралийн коксжих нүүрсний үнэ энэ долоо хоногт тонн нь 200 долларт хүрч сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөрт гарлаа. Мягмар гарагт 204,1 ам.долларт хүрсэн байна. Коксжих нүүрсний үнэ хамгийн сүүлд 2012 онд л ийм өндөрт хүрч байсан юм. Энэтхэгт гэхэд л нэг тонн нүүрсний үнэ 213,2 долларт хүрээд байна.

Ийн наймдугаар сараас эхлээд төмөрлөгийн үйлдвэрийн гол түлш коксжих нүүрсний үнэ өсч байна. Гол учир нь хятадын Шаньси мужид их хэмжээний үеэр болж Монголоос нүүрс тээвэрлэдэг төмөр зам эвдэрсний улмаас нийт хэрэгцээнийхээ 20 хувийг авдаг эх үүсвэр нь зогссоных. Мөн Австралид үер болж эндээс ч нүүрс авч чадахаа больсон юм байна гэж оросын Газпромбанкны шинжээч  Айрат Халиков бичиж байна. Хятадын үйлдвэрлэл буурч байгаагаас коксжих нүүрсний эрэлт багасч байна гэж “Мечел”-ийн ерөнхий захирал Олег Коржов зуны сүүлчээр бичиж байсан. Хятад улс 2016 оны эхний хагас жилд 250 сая коксжих нүүрс хэрэглэнэ гэж төлөвлөсөн ч энэ нь 80 сая тонноор бага гарсан юм.

Коксжих нүүрсний өнөөгийн энэ өндөр үнэ нэг их удахгүй гэж БКС-ийн шинжээч Олег Петрпавловский үзэж байна. Түүнийхээр бол төмрийн хүдэр, гангийн үнэ дэлхий дээр унаж байгаа болохоор коксжих нүүрсний үнэ тэгтлээ нэг их өсөхгүй гэнэ. “Северсталь” ч коксжих нүүрсний энэ өндөр үнэ сайндаа л нэгээс хоёр сар болоод тонн нь 110 доллар болж буурна гэж үзэж байна. НЛМК ч бас нүүрсний үнэ удахгүй унаж эхэлнэ гэж байгаа юм.

Оросын коксжих нүүрсний гол хэрэглэгч бол “Мечел” болон “Evraz” гэж “Атон”-ы шинжээч Андрей Лобазов хэлж байна. 2015 оны дүнгээр “Evraz” коксжих нүүрсний 24,9 хувийг хэрэглсэнэ бол “Мечел” 16,7 хувийг авч байжээ. 2016 оны эхний хагас жилд “Evraz” нүүрсний 15 хувь болох 544 сая тонныг ийг худалдан авсан байна.

Өнгөрсөн долдугаар сарын 18-наас хятадын баруун хойд нутгийн Шаньси мужид усархаг бороо үргэлжлэн орсны улмаас үер болж зургаан хүн амь алдан 19 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Үерийн улмаас 15 мянган барилга нурж сүйрэн, 5600 га тариалангийн талбай усанд автаж, төмөр зам эвдрэн  нийтдээ 1,4 тэрбум юанийн хохирол учирлаа гэж Синьхуа агентлаг мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Manaihaan ene bolomjiig ashiglaad gaiguihen geree baiguulaad avaachee
Хамгийн их уншсан