Гэртээ 120 сая ам.доллар бэлнээр хадгалж байгаад баригдсан Оросын Дотоод хэргийн яамны авлигатай тэмцэх газрын дарга Д.Захарченкотой холбоотой бүр ч дуулиантай мэдээ тарлаа. Захарченког баривчилсны дараа Холбооны аюулгүй байдлын албанаас шалгалт явуулаад Виктор Захарченко нь өөрийн эцэг Дмитрий Захарченкогийн нэр дээр гадаадын банкуудад олон сая евро бүхий хэд хэдэн данс нээсэн байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар Дмитрий Захарченкогийн нэр дээр бүртгэлтэй тус бүртээ 45-47 сая евро бүхий зургаан оффшор данс илтрүүлээд байгаа юм байна. Эдгээр нууц дансыг “Rothschild Bank”, “Dresdner Bank” банкны Женев дэх салбаруудад нээж. Эдгээр дансанд хадгалагдаж байсан мөнгөний эх үүсвэр ба бусад нууц данс байгаа эсэхийг шалгах ажиллагаа явагдаж байна.