Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ажлын өдөр дууслаа гээд галт тэргээ замын дунд зогсоожээ
Испанийн Сантадера хотоос Мадрид чиглэж явсан зорчигч тээврийн хурдан галт тэрэгний машинист ажлын өдөр дууслаа гээд галт тэргээ замын дунд Осорно өртөөнд зогсоогоод өөрөө буугаад явчихсан тохиолдол гарчээ.
Галт тэргэнд явсан 109 зорчигч тэндээ түгжигдэж хоцорсон болохоор төмөр замын компани өөр машинч олж хүмүүсийг гаргах, хүрэх газарт нь хүргэх хэрэгтэй болсон байна. Эхлээд үндэсний гвардийнхан очиж вагонд түгжигдсэн зорчигчдыг гаргажээ. Галт тэргийг өртөөн дээрээс зайлуулж, зорчигчдоос уучлал гуйгаад тусгай автобусаар Мадрид руу хүргэсэн байна.
Төмөр замын компани хариуцлагагүй машинчаа мөрдөн шалгаж эхэлсэн ч төмөр замын үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хуулийг мөрдөж, зорчигчдын аюулгүй байдалд анхаарсан хэмээн машичийн талд байгаа гэнэ. Тэд машинч хэт ядарснаас болж осол аваар гаргахгүйн тулд л ийм шийдвэр гаргаж гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл