Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу эрдэмтдэд докторын дараахь судалгаанд нь зориулан тэтгэлэг олголоо

Б.СОНОР

БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг 10 залуу эрдэмтэнд олголоо. 45-аас доош насны докторын зэрэг хамгаалсан эрдэмтдэд судалгаанд нь зориулан 10, 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Уг тэтгэлэгийг 2010 оноос эхлэн 66 эрдэмтэн хүртээд байгаа бөгөөд тэтгэлэгийн гол шалгуур нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой судалгаануудад олгодог юм.

Уг тэтгэлэг нь жил ирэх тусам өрсөлдөөнтэй болж байгааг Одгэрэл ярьсан. Тэрээр “Залуу эрдэмтдийн докторын зэрэг хамгаалсан судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь тус болох үүднээс сайдын нэрэмжит грантыг олгодог. Энэ жилийн нэр дэвшсэн судалгааны ажлууд бүгд л чанартай бүтээлүүд байсан. Грант авсан залуучуудын судалгаанаас сонирхолтой ажил олон байна. Тухайлбал, Нийслэлийн авто замын бөглөрөл болон нийтийн тээврийн шугамын төлөвлөлтийн судалгаа байна. Энэ ажлыг шууд практик дээр аваад хэрэглэхэд бэлэн байх жишээний. Энэхүү судалгааны грантыг 2010 оноос эхлүүлж 66 эрдэмтэнд олгоод байгаа. Бүх л судалгаа маань үйлдвэрлэлд нэвтрээд явж байгаа. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн амьд холбоог бий болгоход грант тэтгэлгийг агуулга явж байдаг. Бүтээлээ өгч байгаа эрдэмтэд дунд үйлдвэрт ажиллаад явж буй залуучууд ч байдаг учраас цаашид олон хүнд энэхүү тэтгэлгээ олгох тал дээр анхаарна. Өрсөлдөөн жил ирэх тусам нэмэгдэж байна. Анх 20 гаруй бүтээл ирдэг байсан бол өнөө жил 60 гаруй бүтээл ирсэн” хэмээн ярьсан юм.

Х.Булгаа: Тэтгэлгээрээ олон улсын программ хангамжийн лиценз худалдаж авна

/Залуу судлаач/

-Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийн талаар судалдаг гэсэн. Судалгааныхаа талаар ярьж өгөөч?
-Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түгжрэлийн асуудал шийдэгдчихсэн бол миний судалгааны ажил хэрэггүй зүйл л дээ. Гэтэл түгжрэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Яагаад нэмэгдэж байгааг нь судлаад үзэхээр иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх дургүй буюу нийтийн тээвэр иргэдийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна. Иргэдийн хэрэгцээнд нийтийн тээврийн үйлчилгээг нийцүүлэхийн тулд иргэд гэрээсээ гараад нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол хүртэл хамгийн хол хэдэн метр явах ёстой вэ гэдгийг хүртэл зохицуулж өгөх хэрэгтэй. Хэрэв гэрээсээ гараад 500 метр болон түүнээс хол алхаад автобусын зогсоол ордог бол яах уу, өвөл, зуны улиралд яах уу гэх зэргийг хүртэл бодолцох ёстой л доо. Мөн иргэд хаанаас хаашаа, хэдэн цагт хамгийн ачаалалтай зорчдог вэ зэргийг хүртэл судалж тогтоож байж нийтийн тээврийн чиглэлээ төлөвлөх ёстой л доо.

-Таны судалгааны ажлыг амьд­рал дээр нэвтрүүлэх тал дээр хамт­ран ажиллах санал ирж байв уу?
-Мэдээж энэ судалгааны чиглэлээрээ олон бүтээл хэвлүүлсэн учраас авч ажил хэрэг болгосон болов уу л гэж бодож байна. Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хийхдээ олон хүчин зүйлийг судлах шаардлагатай байдаг учраас судалгаа төлөвлөгөөгүй байж болохгүй. Олон судалгаагаа олон программ хангамж дээр боловсруулж амьдрал дээр хэрэгжүүлдэг.

-Энэ удаагийн тэтгэлгийг та судалгаандаа хэрхэн ашиглах вэ?
-Докторын судалгааны иновацийн тэтгэлэг учраас шагнал бол биш. Тиймээс тэтгэлгээрээ олон улсын программ хангамж ашиглах лиценз худалдаж авна гэж бодож байна.


Э.Отгонжаргал: Ундны усанд агуулагдаж буй хүнд металийг шүүгч материал гаргаж авсан

/ШУ-ы хүрээлэнгийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/

-Судалгааны сэдвээ олгомж­тойгоор тайлбарлаж өгөөч?
-Манай судлаачид зөвхөн Улаанбаатар хотынхоо ундны усны бохирдлыг судлах түвшинд л яваад байна. Тиймээс залуу эрдэмтэн хүний хувьд үнэхээр ус бохирдолтой юм бол тэрийг цэвэрлэх технологийг эрэлхийлэх ёстой гэж үзсэн. Дорноговь аймагт л судалгаа хийж үзэхэд ундны усанд нь хүнд металийн хэмжээ стандарт хэмжээнээс давчихсан байна. Миний ажлын зорилго бол энэ хүнд металийн хэмжээг тогтоогоод, уснаас хүнд металийг шингээж авах материал хийх. Энэ материалаа гаргаад авчихсан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн байгаа. Энэ судалгаан дээрээ найман жил ажиллаж байна.

-Монгол орны аль хавиар ундны усанд нь хүнд металийн агууламж ихтэй байна вэ?
-Хүмүүс, зарим судлаачид Улаанбаатар хотыг гэж үздэг ч уул уухай ихтэй газар их байдаг. Байгаль өөрөө хүнд металийг үүсгэдэг. Газрын хөрснөөс хүнд металиуд усаараа нэвчиж гарч ирдэг. Энийг ашиглаад эхлэхээр л баяжаад хүний биед хортой болоод ирдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан