Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урд хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр амрахаар болжээ.

Тодруулбал, БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” энэ сарын 15-ны өдөр тохиож байгаа аж. Иймд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд энэ сарын 15-нд буюу Пүрэв гарагт амрахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан