Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд 100-аас дээш настай 65 мянган хүн байна


Японд өнөөдөр 100-аас дээш настай 65 мянга 692 хүн амьдарч байна гэж энэ сарын 19-нд тэмдэглэх японы Ахмадуудыг хүндэтгэх өдрийн өмнө тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Энэ нь тус улсын түүхэндэх хамгийн өндөр үзүүлэлт гээд 100 давсан өндөр настнуудын 88 хувь болох 57 мянга нь эмэгтэйчүүд, зөвхөн найман мянга нь л эрэгтэй хүн байна гэжээ. 100 мянган хүнд ногдох өндөр настнуудаараа Симанэ аймаг дөрөв дэх жилдээ тэргүүлж байгаа гэнэ. Харин японы хамгийн өндөр настан 1900 онд төрсөн эмэгтэй Кагосима аймагт байгаа бол 112 настай эрэгтэй Масамицу Ёсида нийслэл Токиод амьдардаг байна.

Урт наслалтын нууцыг эрх баригчид тус улсын ахмадуудад үзүүлдэг эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ өндөр түвшинд байгаа, нөгөө талаар иргэд эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж эмчид байнга ханддаг болсонтой холбон тайлбарлаж байна.

Ахмадын хүндэтгэх өдрөөр Эрүүл мэндийн яам 100 давсан настай ахмад бүрт мөнгөн цом, өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Эхлээд цомыг цэвэр мөнгөөр урладаг байсан бол цом авах настны тоо эрс нэмэгдсэн учраас мөнгөөр бүрдэг болсон нь зардлыг хоёр дахин бууруулжээ. Гэлээ ч 100 давсан настнуудад хүндэтгэл үзүүлэхэд Эрүүл мэндийн яам ойролцоогоор 150 сая иен буюу 1,5 сая доллар зарцуулдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан