Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Оросын авлигатай тэмцэх газрын хурандаа 9 тэрбум рубль хадгалж байж
ОХУ-ын Дотоод явдлын яамны авлигатай тэмцэх газрын даргын орлогч хурандаа Дмитрий Захарченког долоон сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм байна. Түүний хэргийг мөрдөх явцдаа нэгэн байрыг нь нэгжих үеэр найман тэрбум рубль хийсэн 50 том цүнх илэрчээ. Зарим хэвлэл үүнийг есөн тэрбум рубль байсан гэж бичиж байна.
Харин Дмитрий Захарченко энэ тухайд “мөнгө олдсон тэр байр бол эгчийн минь байр, энэ явдалтай би ямар ч холбоогүй” гэж байгаа гэнэ.
“Интерфакс” агентлаг энэ тухайд Дотоод яамны эх сурвалж Дмитрий Захарченкогийн энэ мөнгө нь “Нота-банк”-ны активаас луйвардаж авсан мөнгөний нэг хэсэг гэж бичжээ. “Нота-банк”-наас 26 тэрбум рубль завшсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Энэ хэргийг мөрдөх явцад саявтар хууль сахиулагчид тус банкны хоёр удирдагч болох ах дүү Ерохиныг баривчилсан бол дараа нь санхүүгийн захирал Марчуковыг бас баривчилсан юм.
Мөрдөн шалгах явцад луйврын энэ хэрэгт хурандаа Дмитрий Захарченко нь оролцсон, Марчуковын сайн танил болох нь илэрсэн юм байна. Ийм ч болохоор Захарченко танилдаа түүнийг саатуулах гэж байгааг урьдчилан анхааруулж хадгалж байсан мөнгийг нь түр хугацаагаар авсан бололтой.

0 Сэтгэгдэл