Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

77 настай амрагаасаа салсан 17 настай залуу 71-тэй авгайтай гэрлэв

Америкийн Теннесси мужийн 71 настай тэтгэврийн хөгшин 17 настай залуутай гэрлэж хуримласан байна. Алмеда Эррел хатагтай хүүгийнхээ оршуулгын үеэр танилцсан залуу хүүтэй шууд л дурлалын роман үүсгэж. “Би ганцаар үлдлээ дээ л гэж бодож байсан. Ажил дээрээ нүдэндээ нулимстай ирэхэд минь ажлынхан маань намайг  юу болоов  гэж асуудаг байлаа. Үнэн хэрэгтээ би сэтгэл дотроо ханиа л хайж байдаг байсан” гэж Алмеда ярьжээ. Тэр бас уг нь би 17 настай залуутай гэрлэе гэж бодооогүй байсан, гэтэл Гериг хараад шууд л миний мөрөөдлийн эр энэ л байна гэж бодсон гэжээ.

Түүний шинэ нөхөр Гери Хардвиг ахимаг насны эмэгтэйчүүдийг сонирхдог болохоор Алмедатай гэрлэсэн нь нэг их ер бусын зүйл биш гэнэ. Тэрээр 77 настай амрагаасаа дөнгөж салаад байжээ. Хуучин амрагаасаа салаад удаагүй, сэтгэлийн шархтай байсан нь Эррелтэй шууд л дурлалын роман үүсгэсэн нь энэ гэнэ. Ингээд л тэд танилцсаныхаа дараа хоёр долоо хоноод гэрлэх санал тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан