Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн марафон 2017-г угтаж гүйнэ

Өнгөрсөн амралтын өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилготой марафоныг “Ахилис Монгол” байгууллага санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан билээ. Тэгвэл удахгүй “Дэлхийн марафон гүйлт 2017”-г угтсан Үндэсний бүх нийтийн гүйлт болох нь. Ирэх сард болох гүйлтийг Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбоо, нийслэлийн Биеийн тамир спортын хороотой хамтран зохион байгуулж буй аж.

Дээрх олон улсын сайн дурын холбоо нь ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний хөтөлбөрийг дэмжих хүрээнд АНУ, Умард Ирландын нэгдсэн Вант улс, Канад, Австрали зэрэг орноос мэргэжлийн англи хэлний багш урьж ажиллуулдаг байна. Харин энэ хичээлийн жилд Лондон, Берлин, Чикагогийн гүйлтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог спортлог багш нар иржээ. Тиймээс мэргэжилтэн багш нартай хамтран гүйхийг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагч, спортын болон бүхий л салбарынханд ийнхүү уриалж буй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан