Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Энэтхэг орноос үүнийг сурмаар, хэрэгжүүлмээр байна
Хэдхэн жилийн өмнөөс Энэтхэгийн мэргэжилтнүүд дэлхийд цуутай, сайн мэргэжилтний тоонд зүй ёсоор багтах болсон билээ. Ялангуяа мэдээллийн технологи, инженер, техник технологи, бизнес, анагаах ухааны салбарт улам бүр хүч түрэх болов. Тэр дундаа мэдээлэл, технологийн салбарт гэхэд дэлхийд цахиур хагалах болж, аут сорсингийн салбарт энэтхэгчүүд хүч түрэмгийлэх болсон нь боловсрол судлаачдын төдийгүй дэлхийн эдийн засгийн томоохон сэтгүүлүүд Америк, Европын судлаачид, судалгааны төвийнхнийг хошууруулах болжээ.
Ялангуяа Америкт оршин суудаг энэтхэгчүүдийн байгуулсан TIE болон CEO зэрэг компаниудын үйл ажиллагаа дэлхийд улам бүр хүрээгээ тэлсээр, тэдгээр компанийн удирдлагууд бүгд Энэтхэг улсдаа мэргэжлийн боловсрол олсон хүмүүс байсан нь Энэтхэгийн боловсролын системд ямар нэг өвөрмөц онцлог, нууц байна гэж үзэхэд хүргэжээ. Гэхдээ нөгөө талаас хүн амын дөнгөж 47 хувь нь бичиг үсэгтэй энэ том оронд 600 сая шахам хүн уншиж бичиж чаддаггүй харанхуй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Тийм атал энэтхэгчүүдийн нэг хэсэг нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн топ элитүүд болдог нь сонин байна. Англичуудын колоничлол Энэтхэгт юу үлдээсэн бэ. Англичууд Энэтхэг оронд англи хэлний маш сайн орчин, боловсролын системийг үлдээж өгсөн байна. Даяаршил гүнзгийрч байгаа эдийн засгийн ертөнцөд англи хэлний хүч нөлөө ихээхэн чухал гэдэг мэдээж юм. Англичууд Энэтхэгийн дунд болон дундаас дээш давхаргын массаас шилэн авч төрийн албан хаагчдыг болон Энэтхэгийн элит давхаргыг бий болгох зорилгоор боловсролын системийг буюу англи хэлийг эн тэргүүнд тавьсан сургуулиудыг олноор нь байгуулжээ. Бас англичууд тэдэнтэй хэл амаа ололцож байхын үүднээс Энэтхэгчүүдийн иргэний боловсролд онцгой анхаарч хот, төв суурин газруудад англи хэлийг өргөнөөр заах, дэлгэрүүлэх арга хэмжээг нэн түрүүнд авсан байдаг. Энэтхэгт хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орж 1-5 дугаар анги анхан шатны бага сургууль, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн үе шаттай байх ба 6-12 дугаар ангийг дунд сургууль хэмээн нэрийдэж үүнийг төгсөөд дээд сургуульд суралцах хүсэлтэй сурагчид байгалийн шинжлэх ухаан, худалдаа бизнесийн, урлагийн гэх мэт чиглэлээр голдуу суралцдаг байна. Английн колоничлолын үед бий болсон сургуулиудын олонхийг гадаадын иргэд байгуулжээ. Мөн христийн шашны чиглэлийн сургуулиуд ч олон бий. 1947онд Английн колоничлол нуран унасан хойно ч бүх хичээлийг англи сурах бичгээр судалдаг, дотуур байртай англи системийн сургуулиуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр, нэмж байгуулсаар иржээ.
Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр боловсролд хийх хөрөнгө оруулалт нэмэгдсээр, дундаж, чинээлэг амьдралтай хүмүүс хүүхдээ аль болох хувийн болон паблик сургуульд суралцуулахыг хүсэх болжээ. Энэ хэмжээгээр өрсөлдөөн нэмэгдэж, сургалтын төлбөр ч эрс нэмэгдэх болов. Хувийн сургууль байгуулахад асар их хөрөнгө оруулалтыг шаарддаг, маш өндөр шалгууртай тул үндэстэн дамнасан корпорацууд эсвэл томоохон пүүс компаниуд байгуулахаас бус манайх шиг хэн дуртай нь мөнгөгүй байж, сургалтын төлбөрөөр мөнгө босгож байж байгуулдаггүй байна. Энэтхэгийн засгийн газар тусгаар тогтнолоо олсны дараахнаас өндөр хурдацтай аж үйлдвэрийн салбар болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээг бүх талаар хөхүүлэн дэмжиж, улсын хөгжлийн жанжин шугам гэж тунхаглаж, энэ зорилтоо биелүүлэхийн тулд улс орны өнцөг булан бүрт техникийн их сургуулиудыг эн тэрүүнд байгуулахыг зорьсон байна. Эдгээр техникийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх дунд, дээд сургуулиудад төгсөгчдөө суралцуулах нь ерөнхий боловсролын дунд сургуулиудын нэр төрийн хэрэг болж асар их өрсөлдөөн өрнөж ирэв. “Техникийн их сургуульд, тэргүүний сурагчидаа…” гэсэн уриа шахуу зүйл дунд боловсролын хүрээнд бичигдээгүй хууль болжээ. Улс орны бодлогоор инженерийн боловсролд гойд анхаарч төр, засгийн зүгээс хөнгөлөлт урамшуулалт, эдийн засгийн нааштай хөшүүргүүдээр дэмжигдэж ирсний улмаас энэтхэгийн “толгойтой” хүүхэд бүр инженерийн мэргэжил рүү хошуурч, эзэмших болжээ. Оюутнууд математик, физик, хими, биологи зэрэг байгалийн шинжлэлийн хичээлүүдийг голчлон сонирхож, эдгээр хичээлүүд, “моодонд орж” ирээдүйн амьдрал, өөрийнх нь карьер, хөгжил дэвшлийн том гарцаа болгож харж байна. Ёстой л “инженер хүн л хүн” гэж тооцогдох болж, хөгжил дэвшлийн бодитой түлхүүрийг Энэтхэгчүүд асар их өрсөлдөөн дундаас математик, байгалийн шинжлэх ухаанаар дөрөөлж атгахын төлөө өрсөлдсөөр байна.
Энэтхэгийн анхны ерөнхий сайд Ж.Неру инженер техник, анагаах ухааны чиглэлээр дэлхийн төвшинд хүрсэн их дээд сургуулиуд байгуулахыг уриалж тэр байтугай нас барахдаа гэрээслэсэн гэдэг. АНУ-ын Массачусетсийн техникийн их сургуультай /MIT/ өрсөлдөхүйц судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор бий болгохыг зорьж олон улсын туслалцаа дэмжлэг бүхий Энэтхэгийн Технологийн Их сургуулийг (IIT) байгуулав. Хамгийн эхний IIT 1951 онд баруун Бенгалд байгуулж арваад жилийн доторл гэхэд дөрвөн сургууль нэмж байгуулав. 1958 онд IIT Бомбей болон IIT Мадрос IIT Делигээд цувруулан байгуулсан бөгөөд Одоо долоон сургуультай болжээ. Энэтхэгийн ууган сургуулийн нэг 1847 онд байгуулагдсан Энэтхэгийн хамгийн анхны техникийн их сургууль болох Томсоны техникийн их сургууль IIT-ийн нэгэн гишүүн болсон байна. Эдгээр сургуулийг АНУ, Англи, хуучин ЗХУ, ХБНГУ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр байгуулжээ. Эдгээр IIT Энэтхэгийн шилдэг инженерүүдийг бэлтгэж гаргасаар байна. Энэтхэгийн IIT-д элсэх элсэлтийн нэгдсэн шалгалт JEE нь дэлхийн ийм зэрэглэлийн сургуульд элсэх элсэлтийн шалгалтууд дотроос хамгийн их өрсөлдөөнтэй, чанга хатууд тооцогддог байна. 2002 онд дэлхийд цуутай Харвардын их сургууль болон MIT-д элсэхийг хүсэгчдийн зөвхөн 10.5-16.2 хувь нь элсч байсан бол Энэтхэгийн долоон IIT-д шалгалт өгөгсдийн зөвхөн 11.3 хувь нь элсч байжээ.
JEE өгөхөд хоёр шатны шалгалтаар мэдлэгээ үнэлүүлдэг. Эхнийх нь гурван цагийн дотор физик, хими, математикийн нэгдсэн шалгалт өгөх ба түүнд тэнцвэл хоёр дахь шатанд дээрх хичээл тус бүрээр хоёр, хоёр цагаар нэг бүрчлэн шалгалтыг нарийвчлан өгдөг байна. Ийм “яс” шалгалтыг даваад гарвал харин сургалтын хамгийн элит орчин, тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлийн багш нар, тусгай орчин хүлээж байдаг байна. Энэтхэгийн Засгийн газраас IIT-ийн сургууль /салбар/ бүрд жилд ойролцоогоор таван сая гаруй орчим ам.доллараар хөрөнгө оруулалт хийсэн байна. Суралцагсдыг байр орон сууц, хоол, унааны мөнгөөр бүрэн хангадаг байна. IIT-д суралцах төлбөр 31 мянган рупи буюу 800 орчим ам доллар байдаг. Энэтхэгийн алдартай техникийн их сургуулиуд оюутнууддаа тэднийг амжилтанд хөтлөхөд асар их түлхэц болдог “асуудал шийдвэрлэх судалгаа” тусгай төслүүдийг бэлтгэн “өгөөш” байдлаар өгч, амжилттай ажиллаж байгааг нь бүхий л бололцоо нөхцлөөр хангадаг. Математик, физик, хими, биологийн чиглэлээр буюу байгалийн шинжлэлийн шинжлэх ухааны салбарт төгс шийдвэрлэгдээгүй асуудлуудыг барьж аван “нухдаг” тусгай төслүүд гэсэн үг юм. Энэ дундаас өнөөг хүртэл дэлхийн эрдэмтдийн шийдвэрлээгүй, төгс шийдээгүй олон асуудлаас “асуудал босгон мэрэх” явцад шинэ технологийг биедээ эзэмшин боловсордог. Ийм явцад олсон мэдлэг дээрээ суурилан өөрийн бие даасан эрэлхийллийн сэжим гарт нь орж ирдэг бөгөөд “дэлхий бөөрөнхий” тул яваандаа бизнесийн ертөнцийн “нээлт” болон тодордог байна. IIT-ийн сургалт хичнээн гайхамшигтай ч энэтхэгийн олон сая төгсөгчдийн дундаас дөнгөж 4000 орчим хүн л Энэтхэгийн Засгийн газрын асар их дэмжлэгтэй IIT-ийн долоон дээд сургуульд элсдэг байна.
Тусгаар тогтносноос хойш 60 гаруй жилийн дотор тэрбум хол гаруй хүн амтай Энэтхэгт 380 гаруй их дээд сургууль, 15600 гаруй коллеж үйл ажиллагаагаа явуулж хоёр сая 500 гаруй төгсөгчдийг улс эх орондоо бэлтгэж байна. Иймд сургууль төгсөгчдийн тоогоор АНУ, дараа нь манай урд хөрш БНХАУ ордог. Энэтхэгийн брэнд боловсролын тоонд яах аргагүй энэтхэгийн дээд боловсролын систем тэр дундаа техник технологийн их дээд сургуулиуд багтаж байна. Энэтхэгийн техник, технологийн их сургуулиуд улс орныхоо хөгжлийн түлхүүрийг атгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Одоо Энэтхэгчүүд дэлхийн эдийн засагт техник технологийн чиглэлээр амжилт олж байгаа мэргэжилтнүүдийнхээ тоог аль болохоор нэмэхийн тулд улсынхаа ерөнхий боловсролын суурь боловсролтой их дээд сургууль тэр дундаа брэнд боловсрол болох технологийн их дээд сургуулийнхаа чадамжийг ямар нэгэн сэжмээр холбохыг оролдож, тэдгээр сургуулиудын үүрэг нөлөөг ихэсгэх, улмаар ерөнхий боловсролын сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх, тэр дундаа байгалийн шинжлэлийн хичээлүүдийн сурлагын чанарт хувьсгал хийхээр шамдаж байна. Энэ хувьсгалд IIT Энэтхэгийн боловсролын системийн брэнд болохынхоо хувьд хүлээх үүрэг их бололтой.
Орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан
-ЭНЭТХЭГИЙН БОЛОВСРОЛЫН НУУЦААС-

0 Сэтгэгдэл
Эрдэнэ
Энэ үнэхээр үнэнийг бичжээ. Миний бие 1990-1992 онд Баруун бенгалд байх Карагпурийн IIT-д Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр мастерийн сургалтад суралцсан. IIT-д сурна гэдэг бол энэтхэг хүнд олдох ховор аз бөгөөд энэ сургуулиа төгсөхөд ажлын байр, бэлэн, бас хамгийн нэр хүндтэй компанид ажилд ордог. мастерт сурсан оюутны ихэнх нь АНУ, Англид цаашаа сурдаг. Энд сурдаг оюутнууд зөвхөн сурахын тулд л ирдэг. Гадуур тэнэх, нийлэх, зугаалах тухай ойлголт энд байхгүй. Зөвхөн сурах. Төгсөх үед Энэтхэгийн нэртэй компанууд ажилд чридцдагад орохыг урьсан урилга зарлалын самбар дээр дүүрэн байдаг. Би ангидаа 30 эрэгтэй оюутантай хамт сурч байсан.Бүгд А, В сурдаг байсан. Ийм л байсан.
2016.09.09