Туркийн тусгай албад өнгөрөгч баасан гарагт Ататюркийн нэрэмжит нисэх буудалд амиа золиослогч эмэгтэйг саатуулснаар олон хүний аминд хүрч болзошгүй байсан алан хядах ажиллагааг зогсоож чаджээ.
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Стамбул хотын нисэх буудалд Туркийн зүүн өмнөд мужаас ирсэн эмэгтэй амиа золиослох замаар алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээ авсан юм байна. Үүний дараагаар алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан гэж Эбра Фүрат гэгч курд эмэгтэйг саатуулжээ.
Эбраг Фүратыг саатуулахад их хэмжээний тэсрэх бодис хийсэн амиа золиослогчийн бүс гэгчийг биенээс нь илрүүлж, аюулгүй болгосон байна.
Туркийн эрх баригчид курдуудын тусгаар улс болгохын төлөө тэмцэл явуулдаг Курдын ажилчны намыг алан хядах ажиллагаа явуулдаг гэж буруутгаад удаж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Курдын ажилчны нам хийсэн гэсэн дүгнэлтийг Туркийн хууль хяналтын байгууллагууд гаргаад байгаа юм. Долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх будалд болсон дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 239 хүн шархдаж байсан юм.