“Лалын улс” алан хядах бүлэглэлийнхэн Ирак дахь өөрийн нийслэл гэж нэрлэсэн Мосул хотод өсвөр насны 9-н хүүхдийг цахилгаан хөрөөгөөр хоёр хуваан цаазаар авч харгислал үйлджээ. Энэ тухай мэдээллийг “Iraqi News” сайтынхан Мосул хот дахь өөрийн мэдээлэгч нараас авсан байна. Мэдээлэгч нь хүүхдүүдийг шариатын шүүхийн шийдвэрээр Мосул хотын гол талбай Таль-Афар талбайн төвд байрлуулсан төмөр баганд хүлж байгаад цахилгаан хөрөөгөөр хоёр хэсэг хуваасан гэж мэдэгджээ.
“Лалын улс” бүлэглэл нь ухаан санаанд багтамгүй харгис аргаар цаазаар авдаг гэдгээрээ зартай. Тухайлбал, тавдугаар сарын 23-нд шариатын хуулийг зөрчсөн гэж үзсэн хүмүүсийг талбай дээр нохойд бариулж цаазалсан. Үүнээс гурав хоногийн өмнө “Лалын улс”-ын эсрэг тагнуул хийсэн гэж сэжиглэсэн 25 хүнийг азотын хүчилтэй тогоонд хийж цаазаалсан.