Наймдугаар сарын 31-нд Британий хамгийн элит сургуулийн нэг гэгддэг Итоны коллежийн хэсэг оюутнуудыг хүлээн авч уулзсан тухай Британийн сонинууд шуугиж байна. Уулзалт үнэхээр болсон гэдгийг нотлохын тулд Итоны оюутнуудын Кремльд дотор авахуулсан зургуудыг нийтэлжээ.
“The Guardian” сонины мэдээлж буйгаар Путин оюутнуудыг хүлээн авч хоёр цагийн турш ярилцсан гэнэ. Итоны коллежийн зүгээс мэдэгдэл хийж энэхүү уулзалтыг тус сургуулийн албан ёсны шугамар бус харин оюутнуудын хувийн санаачлагын дагуу болсон гэдгийг онцолжээ. Кремль ийм уулзалт болох тухай урьдчилан мэдэгдээгүй байсан юм. Их Британий Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Мөн тус сониныхон уулзалтад оролцсон нэгэн оюутны “Facebook” хуудсан дээрх тэмдэглэлийг иш татсан байна. Түүнд “Надад 10 сар, 1040 электрон захидал, 1000 мессеж, нойргүй өнгөрөөсөн тоймгүй олон шөнө, буурсан сурлага шаардлагатай болсон ч ... Ямар ч байсан бид энд байна” гэж бичсэн байж.
Итоны коллеж нь эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хувийн сургууль. Энэ сургуулийг 1440 онд Британийн хаан IV Генрих үүсгэн байгуулсан. Их Британий 19 Ерөнхий сайд, түүний дотор Британийг Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулгыг санаачлан явуулаад ялагдаж суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон 75 дахь Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь Итоны төгсөгч.