Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг “Калибр” далавчит пуужин худалдан авах сонирхолтой байна


Энэтхэгийн цэргийнхэн газар дээрх байг өндөр нарийвчлалтайгаар онох хамгийн сүүлийн үеийн систем бүхий “Калибр” далавчит дуужинг Оросоос худалдан авах сонирхолтой байгаа тухай “Известия” сонин мэдээлж байна. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр Энэтнхэгт “Калибр”-тай төстэй пуужин байгаа ч тэр нь усан онгоц сөнөөх хувилбараар хийгдсэн тул одоо газар дээрх байг устгах зориулалттай хувилбарыг нь худалдан авах сонирхолтой байгаа юм байна.

Энэтхэгчүүдийн сонирхоод байгаа далавчит пуужин нь оросуудын өөрсдийнх нь ашиглаж байгаатай адил ч гэлээ экспортод зориулсан хувилбар тул алслалыг нь 300 км болгон багасгасан. Гэхдээ энэтхэгчүүд худалдан авсныхаа дараа тусах алслалыг өөрсдөө нэмэгдүүлэх боломжтой аж. Ингэх нь Энэтхэгийн батлан хамгаалах үйлдвэрлэлийн хөгжилд дэвшил гарахтай тустай гэж “Известия” сонин үзсэн байна.

2015 оны аравдугаар сарын 7-нд “Калибр” системийн 3М14 далавчит пуужинг Каспийн тэнгисээс Сири дэх алан хядагчдын байрлал руу амжилттай харвсны дараагаар дэлхий даяар “Калибр” пуужингийн тухай ярих болсон юм. Оросуудын өөрсдийн хэрэглэж байгаа “Калибр” далавчит пуужин нь 2600 км-ийн алсад тусах чадвартай бөгөөд 10 метр хүртэлх бага өндөрт газрын гадаргын өөрчлөлтийн даган нисэх чадвартай.

Энэтхэгийн тал өөрийн саналтай холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлсэн тул Путиныг ирэх 10 сард  Энэтхэгт айлчлах үеэр танилцуулна. Путин 10 дугаар сарын 15-16 нь БРИКС буюу Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн улсуудын чуулга уулзалтад оролцохоор Энэтхэгийн Гоа мужид айлчлах юм.
Үүнээс гадна Энэтхэгийн Цэргийн нисэх хүчний зэвсэглэлд байгаа Су-30 сөнөөгч онгоцыг сайжруулан боловсронгуй болгох тухай гэрээ байгуулах хэлэлцээний явцад ихээхэн ахиц гарсан тухай наймдугаар сарын 16-нд мэдээлж байсан. Хоёр тал тохиролцож чадвал Энэтхэг нь 7-8 тэрбум ам.доллар зарцуулж Су-30 сөнөөгчүүдээ шинэ авионик, шинэ радар, хамгийн орчин үеийн зэвсэглэлтэй болгоно. Мөн локаторт илрэх байдлыг нь багасгах аж. Сайжруулах бүх ажлыг Энэтхэгийн “HAL” компани гүйцэтгэнэ.
Наймдугаар сарын эхээр Энэтхэг нь Оросоос 11356 төслийн эргүүлийн байлдааны усан онгоц худалдан авахаар тохиролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Анхандаа энэ гурван эргүүлийн усан онгоцыг Оросын тал Хар тэнгисийн флотод зориулан үйлдвэрлэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан