АНУ-д Египетээс ирсэн хөлдөөсөн гүзээлгэнэ бүхий смузи ундаа уусан 55 хүн А гепатитаар өвчилсөн тухай Америкийн Өвчин эмгэгийг хянах, урьчдилан сэргийлэх төв “CDC” мэдэлжээ. А гепатитын өвчлөл зургаан мужид гарснаас Виржинид 44 хүн, Мэрилэнд ба Баруун Виржинид тус бүр дөрөв, Хойд Каролина, Орегон, Висконсин мужуудад тус бүр нэг хүн өвдсөн байна.
“CDC”-ийн хэвлэлийн төлөөлөгч Нора Спэнсер-Лаволлын мэдээлж байгаагаар өвчилсөн хүмүүс 15-68 насныхан бөгөөд бөгөөд энэ төрлийн гепатитын нууц үе нь 15-аас 50 хоног удаан үргэлжилдэг, эхний өвчлөгсөд бүр тавдугаар сард илэрсэн ч эмч нар халдварын эх үүсвэрийг тогтоож чадахгүй өдий хүрчээ. Саяхнаас А гепатитын халдвар авсан хүмүүс бүгд Египетээс оруулж ирсэн жимсээр хийсэн “Tropical Smoothie Cafe” сүлжээний смузи ундааг уусан болохыг тахал судлаачид тогтосон байна. Халдварын эх үүсврийн тогтоосны дараагаар “Tropical Smoothie Cafe”-ний эзэд Египетийн гүзээлгэнийг цэснээсээ хасаад өөр ханган нийлүүлэгчээс жимс худалдан авч эхэлжээ.
А гепатит нь халдвар авсан ус, хүнсээр дамжин халдварладаг вирусын гаралтай элэгний хурц халдварт өвчин юм. А гепатит нь архагших үе шат гэж байдаггүй бөгөөд элгэнд тогтмол гэмтэл үүсгэдэггүй. Халдвар бие махбодид нэвтэрсний дараагаар дархлалын систем нь вирусыг устгах эсрэг биет ялгаруулж эхэлдэг. А гепатитаар нэг өвдөөд эдгэсэн хүнд дархлаа үүсдэг тул дахин өвчилдөггүй. А гепатитаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийлгэх шаардлагатай бөгөөд энэ төрлийн вакциныг өндөр үр нөлөөтэй гэж үздэг.
Смузи (smoothie, англи хэлний smooth — “зөөлөн, жигд”) жижиглэсэн жимс жимсгэнэ, ногоон дээр сүү эсвэл жимсний шүүс нэмж бэлддэг өтгөн ундаа.