Киргизийн нийслэл Бишкек дэх БНХАУ-ын Элийн сайдын яамны байрны гадаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдсэн байна. Энэ явдал өглөөний арван цагийн орчим болжээ. Хэргийн гэрч нарын ярьж байгаагаар тэсрэх бодис бүхий машин элчингийн хаашын хаалгыг дайран ороод Элчин сайдын харшийн ойролцоо дэлбэрсэн байна. Дэлбэрэлт их хүчтэй байсан бөгөөд Элчин сайдын яамны цогцолбор төдийгүй ойролцоох бүх барилгуудын цонх дэлбэрэлтийн долгионд өртөн хагарчээ. Дэлбэрэлтийн чимээ Бишкекийн өмнөд хэсэгт бүхэлд нь дуулдсан байна.
Дэлбэрэлтийн улмаас дайралт хийсэн машин доторх нэг хүн, мөн элчин сайдын яамны хоёр ажилтан шархаджээ. Киргизийн Дотоод хэргийн яам дайралтыг алан хядах ажиллагаа байж болохыг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдлээ.