Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италид ээлжит удаагаа газар хөдөллөө


Италийн Аркуата-дель-Тронто хотын орчим өчигдөр шөнө 4,4 магнитудын хүтэй газар хөдөлсөн байна. Энэ хот нь наймдугаар сарын 24-ний үүрээр болсон газар хөдлөлтөд хамгийн их хохирсон хотын нэг юм. 24-нд болсон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Лацио, Марк, Умбри гэсэн гурван мужид ноцтой эвдрэл сүйрэл гарч хүний амь эрсдэн, олон зуун хүн шархадсан. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас Италид 290 хүн амиа алдаж, 2,5 мянган хүн орон гэргүй болжээ.

Эхний хүчтэй газар хөдлөлтийн дараагаар афтер шок гэж нэрлэгддэг дагалдах газар хөдлөлтүүд үргэлжилсээр байна. Одоогоор 1800 гаруй афтер шок бүртгэгдээд байгаа. Италийн Засгийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад онц байдал зарласан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан