Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
“Мах импэкс” компани Малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Монгол бол мал аж ахуйн орон. Энэ жил малын тоо 70 орчим сая дөхөөд буй дүн ч гарсан. Гэвч мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнэ эрчимтэй унаж, малчдын ахуй амьдралд хүндхэн тусах болсон билээ.Хэдийгээр мах экспортлох тухай яригдаж байгаа ч одоогоор маш бага хэмжээгээр л хоёр хөрш руу гаргах төдий байна.
Малын тоо толгой өсөх тусам бэлчээрийн даацын асуудал хурцаар тавигдаж, малчдын хувьд ченжүүдэд маш бага үнээр малаа худалдахаас өөр аргагүй байдалд хүрээд буй энэ хүндхэн нөхцөлд “Мах импэкс” компани “Малчдыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлснээ албан ёсоор зарлалаа.
Хөтөлбөрийн талаар “Махимпэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа ярихдаа, Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед мах, малын гаралтай түүхий эдийн үнэ эрс унасан нь малчдын амжиргаанд шууд нөлөөлж буй юм. Малчиддаа энэ хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор манай компани “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг санаачлан туршилтын журмаар энэ наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж үзлээ. Бидний энэ санаачлагыг ХХААХҮЯ болоод хотын захиргааны зүгээс дэмжиж хүлээж авсан юм. Малчид маань гарал үүслийн гэрчилгээтэй малаа манай компанитай үнэ тохиролцон ченжүүдийн тулгаж буй зах зээлийн үнээс арай дээгүүр үнээр худалдана гэсэн үг. Манай компанийн малын эмч малчдын тушаах малд үзлэг хийснээр эрүүл малыг худалдаж авч, үйлдвэрийн аргаар төхөөрч, нийслэлчүүдийн хэрэгцээнд ариун цэврийн шаардлага хангасан мах нийлүүлэх юм. Хэрвээ малчид маань үнэ тохиролцож борлуулж чадалгүй, нөөцөлж хадгална гэвэл бид зоорийн үйлчилгээ хамгийн бага үнээр санал болгоно. Мөн зуучлан борлуулж өгөх юм.
Манай компанид махаа борлуулсан тохиолдолд мөнгөнийхөө 70 хувийг бэлнээр авч, 20 хувийг 45 хоногийн дараа, 10 хувьд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээс ч бага үнээр тооцож авах боломжийг бид санал болгож байна. Энэ жил дунджаар 2000 тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн. 1000 тонныг нь өөрийн үйлдвэрт хэрэглэнэ. Цаашдаа малын арьс шир, дотор гэдсийг ч үнэтэй байлгах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд малчид маань элдэв чирэгдэлгүй мал, махаа борлуулж, нийслэлчүүд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах хүнсэндээ хэрэглэх боломжтой болох юм” гэлээ.
Энэхүү хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагаанд Булган аймгийн малчин Батгэрэл ирж оролцсон юм.Тэрбээр “хөтөлбөр малчин бидэнд маш хэрэгтэй зүйл болж байна. Би сая Булган аймгийн захын таван сумаас 2000 гаруй хонь тууж, авчирч тушаалаа. Махаа зах зээлийн үнээс арай дээгүүр өгч, мөнгөө бэлнээр нь авлаа. Манай малчид энэ хөтөлбөрийг талархан хүлээж авч байгаа учраас цаашид амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байна. Үйлдвэрүүд маань мал, махны үнийг буулгая гэлгүй ийн зах зээлийн үнээр биднээс авч байгаад талархая” гэв.
“Мах импэкс” компаниас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг мах үйлдвэрлэгчид ч цаашдаа дэмжиж оролцох боломжтой тухай Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат хэлээд “Махны үйлдвэрүүд маань жилээс жилд хөгжиж, технологийн шинэчлэл хийж байна. Зөвхөн техник, технологийн гэлгүй үйл ажиллагаанд маш том дэвшлүүд гарч байгаа нь сайшаалтай. Тухайлбал, малчидтайгаа хамтран ажиллах чухал төслүүд хэрэгжүүлж байна. Урьд нь малчид, мах боловсруулах үйлдвэрүүд худалдагч, худалдан авагч гэдэг байр сууринаас үнэ тохиролцвол гэрээ хийнэ тохиролцохгүй бол болъё гэдэг байсан. Гэтэл одоо хэн хэнийхээ эрх ашгийг хүндэлж, худалдаа наймаагаа хийж байна. Тухайн малчинд мал, мах худалдан авахаас өөр үйлчилгээг санал болгодог боллоо. Үйлдвэрийн аргаар малыг нь төхөөрч, технологийн дагуу зооринд хадгалж, худалдах цэгт нь хүргэж өгөх үйлчилгээг санал болгож байгаа нь малчид махны үйлдвэр хоёрын харилцаа ойртсон чухал шийдвэр. Энэ малчдаа дэмжих, мөнгөжүүлэхээс гадна хамгийн гол нь эрүүл хүнс үйлдвэрлэх, нийслэлчүүдийг хангахад чухал хөтөлбөр боллоо гэж үзэж байна” хэмээсэн. Эдийн засаг хүндэрсэн тухай, иргэдийн амжиргаа хэцүүдэх тухай дээр дооргүй ярьж байгаа энэ үед Үндэсний үйлдвэрлэгчид маань ийн малчдаа дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаж, малчин түмэндээ өөрсдийн саналыг хүргүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
oogii
Ene malchid demjij ba gej bitgii xoshigfuul Yavaad ochihod sonin sonin yum yariad suuj bsan. Uls mungu ugvul avna geh shig. Xunii ajild saad boloh xereggui.Adgiin naad zah ni tanai ajil deer ochij benzin garzdaad bai. Mungiig ugch chadahgui Delguureer zaraad ugnu geh shig balairaad bsan shuu xumuusee
2016.08.30