Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газарт гадаадад их дээд сургуульд Монгол улсын иргэн хэрхэн сурах нь падгүй

Шинээр бүрдээд 100 ч хоноогүй Засгийн газар Монгол Улс санхүүгийн хүнд байдалд байгааг дэлгэн яаралтай арга хэмжээ авахаар болсноо мэдэгдсэн билээ. Иргэд ч үүнийг төдийлэн хүндээр хүлээж авалгүй, Ерөнхий сайдад боломж олгож, асуудлыг яаралтай шийдэх нь зөв гэсэн байр сууринаас хандаж байлаа. Ингээд Засгийн газар тэвчиж болох бүх зардлыг ирэх дөрвөн жилд танаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх нь зөв гэсэн байр сууринаас ажлаа эхэлсэн. Юун түрүүнд  Төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн өмчийн компаниудын удирдлагуудын цалинг танах тухай мэдээлэл хийхэд иргэд ч нааштай хүлээж авсан юм. Энэ тухай 2016 оны төвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой тусгаж, УИХ-д өргөн бариад буй юм. Гэхдээ тэрхүү тэвчиж болох зардалд нийгмийн халамж нэн шаардлагатай хэсэг, боловсролынхон ч багагүй өртлөө.

Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны бүлгийн 1-10 дугаар бүлэгт багтах өрхийн хүүхдэд олгох, хүүхэд харах үйлчилгээний зардал танах, оюутны 70 мянга, МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг зогсоох, автобусны мөнгийг нь 50 хувийг өөрсдөөр нь төлүүлэх гэх зэрэг нь төсвийн тэвчиж болох зардалд багтжээ. Энэ нь төдийлэн шинэ зүйл биш сонсогдоно. Учир нь Ч.Сайханбилэгийн буюу Ардчилсан намын Шийдлийн Засгийн газар бүрдээд л энэ тухай ярьж байсан боловч УИХ-ын эрхэм гишүүдийн хүчтэй эсэргүүцлийн ачаар төдийлэн газар авалгүй зогссон юм. Харин Ж. Эрдэнэбат сайдын Засгийн газар ахин УИХ-д оруулж ирлээ. Магадгүй МАН-ын гишүүдээс бүрдсэн УИХ учраас Засгийн газрынхаа шийдвэрийг гар өргөн дэмжинэ гэх итгэл байгаа биз. Гэвч УИХ-ын танхимаас дэмжлэг авсан ч саарал ордны гадна жинхэнэ ард түмэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Оюутны эрх ашгийн хамгаалах оюутны холбоо гэж бий. Багш нарын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэж бас бий.

Дээрээс нь АН-ын анхдагч Э.Бат-Үүлийн сануулж хэлсэн үгийг бодох шаардлагатай биз. Тэрээр “ Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах арга, нэр хүнд болоод туршлагыг гартаа атгачихсан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Тиймээс битгий ингэж аархуу загнаарай” гэж байсан нь саяхан. Хэдийгээр Засгийн газрын зүгээс энэ бүхнийг тэвчиж болох зардал гэж харж байгаа ч оюутны тэтгэлэг хэчнээн хүүхдэд сурах хүсэл тэмүүлэл өгч байсныг мэдэх хүн дээр цөөн биз.

Манай сайтаас “ Оюутны 70 мянга бидний амьдралд” эссэ бичлэгийг уралдаан хоёр жилийн өмнө зарлаж байсан юм. 70 мянган төгрөг тэдний амьдралд үнэхээр үр өгөөжтэй байж чаддаг юм болов уу. Эсвэл энэ нь улстөрчийн нэг амлалт төдий бэлэг болчихоод байна уу гэдгийг бид мэдэхийг хичээсэн. Гэтэл манай эссэ бичлэгийн уралдаанд 5000 гаруй оюутан 70 мянган төгрөг тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай бичиж ирүүлсэн юм. Энэ мөнгөө нийлүүлээд өөрсдийн гэсэн патент бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ЭМШУИС-ийн оюутнууд, сургалтын төлбөрөө төлдөг, дүү нартаа хичээлийн хэрэгсэл авч өгдөг хүүхэд гээд яг үнэндээ бидний хүлээгээгүй тийм л эссэ бичлэгүүд ирсэн. Тэгэхээр 70 мянган төгрөг бол зүгээр л хоолны мөнгө төдий тэвчиж болох зардал гэж ойлговол үнэхээр өрөөсгөл. Мэдээж улс орны санхүү эдийн засгийн хүндрэлийг харгалзан үзээд оюутнууд маань 70 мянган төгрөгөө авахгүй ээ гээд санал нэгдэж болох. Бас автобусны мөнгөө ч талыг нь өөрсдөө төлөөд явж чадах биз.

Засгийн газар оюутнуудаас багагүй зүйлийг танаж хасчээ. Гэхдээ оюутнуудад зориулдаг төсвийн мөнгийг хасч танахдаа гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг дөрвөн жилээр зогсоосон нь зөв шийдвэр байж чадах уу.

Үнэндээ оюутны 70 мянган төгрөг ч, дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд элссэн оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр ч тэр өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хэрэгжсэн учраас гээд зогсоох шийдвэр МАН-ын зүгээс гаргаж байгаа юм болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.
Төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгаас харвал Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар хоорондын гэрээгээр болон, дэлхийн шилдэг их сургуульд элсэгчдэд олгох тэтгэлэгт жилд дунджаар 30 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна.

 Энэ мөнгөөр 30 цэцэрлэг, оюутны 70 мянган төгрөг энэ тэр гээд дүйцүүлж бодвол их л тооцоо хийж болох биз. Гэтэл улс орны хөгжлийн тулгуур нь боловсрол гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрчихөөд байхад бид харамлах ёстой мөнгө гээд гараа татаад суух уу. Япон, Солонгосын үсрэнгүй хурдан хөгжлийн гол суурь нь баруунд болоод АНУ-д боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд  нь гэдгийг хүн бүгд мэддэг шахуу мэдээлэл болчихсон. Харин Монголын хувьд гадаадад боловсрол эзэмших эрх нь ёстой Ардчиллын буянаар буй болчихсон. Гэвч мөнгөө төлөөд сурах боломжтой нь хэд билээ.

 Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд элсчихвэл улсаас тэтгэлэг олгож суралцах боломжтой болно гэж хичээл зүтгэл гаргаж, мөрөөдөж бэлтгэж буй хүүхдүүдийн талаар огт бодож үзсэнгүй гэж үү. Дөрвөн жил гэдэг яг үнэндээ сургуулиа төгсөөд ирэх хугацаа. Гэтэл улс ядуу учраас 4 жил хүлээе гэх болж байна уу.
 Хөгжие гэж бодож байгаа бол хүнээ бэлтгэх хэрэгтэй баймаар. Гэтэл энэ нь МАН-д огт падгүй бололтой. Яг үнэндээ ирэх дөрвөн жилд их дээд сургуульд суралцагсдыг азгүй хүүхдүүд гэхээс өөр яалтай. Сургалтын төлбөрөө, автобусны мөнгөө өөрөө даана. Бас гадаадын их дээд сургуульд Монгол Улсаас тэтгэлэг авч суралцах боломжгүй учраас ядуу буурай орны хүүхэд гэдгээ олон улсын их дээд сургуулийнхаа эссэ бичлэгт маш тодорхой бичиж, өрөвдүүлж чадвал магадгүй тухай улсын Засгийн газрын эсвэл сургуулийнх нь тэтгэлэгт багтах нэг боломж бий.

 Харин Монгол Улсын Засгийн газарт гадаадад их дээд сургуульд Монгол улсын иргэн хэрхэн сурах нь падгүй...

0 Сэтгэгдэл
1925 ond Hedén huuhed german frants yuvuulaad butsaan avch ireed aa ta nar gadaadiin tagnuul bolj gd buudaj alsan odoo bas buudaj chadahgui bolohoor mungiig n xasaaad uul zaluusaa surgaad nudiig ongoilgoog avbal ter heden tugrug yu yumbe ? Tegeed ter hemnesen mungu n hed yum ter munguur yu buteej ashig olohiin ??? Ard tumneesee avsan tatvariin 30 terbum 15saya dollar butsaagaad ardiin huuhdedee l zartsuulah bsiin daanch ardiin namiinhan iim uchriig chi medehgui or medehiig husehgui bna
Ed nar chin kommunistuud uzel bodol n odooch heveeree
Belenchlx setgelgege zogsoo xumuusee. Yu gj bgaan tetgeleg gx shig . Xugjiltei uls ornuud 2019 on xurtel tetglgee zogsooj bxd. Manai uls orni ediin zasgiin bdl ymr tuvshind yvj bgaag mdj bgaash de. Er ni bol surch bolovsrx ni xuvi xunii asuudl. Tolgoigo mdj sanxuugee mdjeej bolovsrol ezemshx esexee shiidx yostoi. Odoo boloosh de aliin bur arga sambaa xereglj bxv. Uls orn xund bdld ortsn bxd. Arail yumaa xumuus.Gadagshaa tetglgr yvsn xumuus ni ergj ex orondo irdggui bizde.bugd mdj bgaa.Bidni ene1 xuvia bdsn dovoo sharluulsn zan oligtoi yumnd xurgxgui bgaaz de.
Хамгийн их уншсан