Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын нээлтээр “Ганжуур”, “Данжуур” судар зална

Улсын баяр наадмын нээлт, хаалтыг Төв аймгийн театрын найруулагч Д.Ганхуяг найруулж байгаа. Найруулагч Д.Ганхуяг “Энэ жилийн наадмын нээлтийг уламжлалт ёслол хүндэтгэл, зан үйл талаас нь дүрсэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхлэн тайзны угсралтыг гүйцэтгэнэ. Долдугаар сарын 4-5 сургуулилтаа хийгээд 6 гэхэд наадмын нээлт, хаалтын үзүүлбэрийг Баяр наадмын комисст үзүүлэхээр бэлдэж байгаа” гэв. Мөн наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэхэд “Ганжуур”, “Данжуур” судрыг залахаар төлөвлөжээ. Нээлтийн үйл ажиллагааг “Монгол далай” дуугаар гавьяат жүжигчин Э.Амартүвшин эхлүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан