Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фижи арлынхан түүхэндаа анх удаа Олимпын алтан медаль авлаа

Монголын тамирчин Олимпын тэмцээнээс анх удаа алтан медаль авахад та бид яаж баярлаж байсныг та санаж байгаа нь лав. Яг үүнтэй адил үйл явдал алс холын Фижи аралд одоо болж байна. Энэ улсын регбигийн шигшээ Британий шигшээ багийг 43:7 харьцаагаар ялж түүхэндээ анх удаа Олимпын тоглолтоос алтан медаль авсан. Регбийн шигшээ нь алтан медаль авсан мэдээний дараа арлын иргэд бүгд шахуу гудам талбайд гарч баяр тэмдэглэж эхэлжээ. Номхон далайн зүүн хэсэгт 332 жижиг арал дээр тархан амьдардаг 900 мянган хүн амтай Фижи гэдэг улс байдаг гэдгийг мэддэг хүн цөөн. Мэддэг хэд нь энэ улсыг тусгаар тогтносон улс гэдгийг ч мэддэггүй.

Одоо ийнхүү Рио-гийн тоглолтоос регбийн шигшээ нь алтан медаль авсны дараагаар дэлхий даяараа Фижи гэдэг улс байдаг, ард иргэд нь ялалтын төлөө тэмцэж чаддаг гэдгийг олж мэдлээ. 2016 оны хоёрдугаар сард Фижийн арлууд далайн хар салхины дайрлагат өртөн асар их хохирол амсаж, улс нь спортын төрлүүдээ дэмжих нь бүү хэл иргэддээ тусламж үзүүлж чадахгүй хэмжээнд хүрч байсан. Гэсэн хэдий ч ийм таагүй нөхцөлд регбийн шигшээ баг нь ялалт байгуулсан, тэр тусам тус улсыг олон жилийн турш колончилж байсан британичуудыг ялж алт авна гэдэг маш том ялалт.

0 Сэтгэгдэл
Үнэн хэрэгтээ Фижи -гийн тухай асуувал дэлхийн 100 хүн тутмаас ядаж 10 нь мэднэ. Монголын тухай ийм асуулга явуулбал үүнээс илүү бага үзүүлэлт гарна.
manaihan iishee helnii surgaltand yavuulna geed bsn bizde yaag mun bn
Хамгийн их уншсан