Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов


 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгов.
 
Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН
ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД  ОЛГОХ УЛСЫН ДУГААР

 
Дүүрэг

 
Хороо

 
Цэцэрлэгийн хүчин чадал

 
Цэцэрлэгийн дугаар
 

1

Багануур

5 дугаар хороо

240

241

2

Баянгол

17 дугаар хороо

120

242

3

Хан-Уул

16 дугаар хороо

240

          243

4

Сонгинохайрхан

22 дугаар хороо

100

244

5

Чингэлтэй

8 дугаар хороо

150

245

6

Чингэлтэй

16 дугаар хороо

150

246

7

Чингэлтэй

17 дугаар хороо

150

247

8
 

Сонгинохайрхан

20 дугаар хороо

120

248,

 

Нийт

8

1270

-

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан