Бразилийн Рио де Жанейро хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас жүдо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга С.Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа баяр хүргэжээ.
Тэрбээр, "Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд “Монголын баг “ тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, эх орныхоо далбааг Риогийн тэнгэрт мандуулан ирээдүй хойч үедээ үлгэр дууриал болж, спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм. Тэр дундаа жүдо бөхийн 57 килограммын төрөлд эх орондоо олимпийн медаль авчирсан Д.Сумьяа нь тив, дэлхийн тэмцээнд үргэлж амжилт гаргаж, үзэгч түмэндээ урам хайрлалаа. Цаашид амжилтаа ахиулж, олимпийн аварга болохыг хүсэн ерөөе” гэжээ.