Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн эрэгтэй бөхчүүд Рио-г зорив

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүд Бразил улсыг зорилоо.

Манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран /65 кг/, Ж.Чулуунбат /125 кг/, О.Үйтүмэн /86 кг/, П.Өнөрбат /74 кг/, Э.Бэхбаяр /57 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/ нарын монгол эрчүүд хүч, ур чадвараа сорин барилдана.

Чөлөөт бөхийн тамирчдын тэмцээний хуваарийн дагуу наймдугаар сарын 17-ны лхагва гарагт эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг жингийн барилдаанууд болно. наймдугаар сарын 18-ны пүрэв гарагт эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг жингийн барилдаанууд болох бол наймдугаар сарын 19-ны баасан гарагт эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг жингийн барилдаанууд тус тус болж шилдгүүдээ тодруулна.

Харин наймдугаар сарын 20-ны бямба гарагт эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг, наймдугаар сарын 21-ны ням гарагт 65, 97 кг жингийн барилдаанууд тус тус болж Рио-гийн олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан