Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн их сургуулиудын зарирлууд Монгол Улсад чуулна

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулиас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл: Сорилт, туршлага, арга барил” сэдэвт дэлхийн их сургуулиудын захирлуудын олон улсын чуулга уулзалтыг 2012 оны 7 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдах тус чуулга уулзалтаар даяаршлын эрин үеийн их сургуулиудын ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж, дээд боловсролын шинэчлэлтэй уялдсан хөгжлийн стратеги, бодлогыг хэлэлцэх болно.
Энэхүү чуулга уулзалтад дэлхийн өнцөг бүрийн өндөр хөгжилтэй, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын их сургуулиудын тэргүүн нар оролцож, тогтвортой хөгжил рүү чиглэх 21-р зууны мэдлэгт суурилсан нийгэмд эзлэх их сургуулийн байр суурь, тогтолцоо, гүйцэтгэх үүргийн талаар үзэл бодлоо хуваалцах бөгөөд нийт 14 орны 30 гаруй их сургуулийн 60 орчим төлөөлөгч, түүний дотроос 20 захирал өөрийн биеэр оролцож, илтгэлээ хэлэлцүүлэхээ илэрхийлээд байгаа ажээ.

Дэлхийн их сургуулийн захирлуудын олон улсын чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа нь Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулиас дэлхийн дээд боловсролын шинэчлэлд оруулж буй өндөр хувь нэмэр юм гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
Чуулга уулзалт “Орчин үеийн сургалтын бодлого”, “Инноваци ба даяаршил” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд явагдаж олон улсын хэмжээнд дагаж мөрдөх “Даяаршлын эрин үе дэх их сургуулиудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэлэлцэн, баталгаажуулснаар даяаршлын эрин үеийн дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх нэгэн томоохон алхам болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан