Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болох "Рио-2016" олимпийн жүдо бөхийн сугалаа гарчээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ийн мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарсан байна. Тэд өмнө нь Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн ААШТ-нд оноолт таарч, барилдааны туршид Н.Түвшинбаяр аварга илт илүү байж, юүко үнэлгээгээр ялж байсан билээ. Н.Түвшинбаяр энэ сарын 11-нд эхний барилдаанаа хийх юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглох дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн чансааг тэргүүлсэн учир "А" хэсгийг манлайлан барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Дараагийн тойрогт Австралийн Ч.Рейнер, Францын Л.Пайет нарын ялсантай барилдах юм.