Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар гоц мөргөв


 Рио-де-Жанейро хотноо өнөөдөр олимпийн боксын тэмцээний сугалаа явагдаж, Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн чансаанд эхний наймд бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдлээ.

Энэ удаагийн олимпийн наадмын боксын тэмцээний нэг онцлог нь нэгдсэн жин бус тоглолт бүрийн өмнө жин үзэхээр болжээ.

Монголын баг тамирчдаас 49 кг-ийн жинд өрсөлдөх ОУХМ Г.Ган-Эрдэнэ шилдэг наймд үлдэх тоглолтоо энэ сарын 8-нд хийх бол 60 кг-д Д.Отгондалай 9-нд Нидерланд-Тайванийн боксчны аль ялсантай нь тоглох юм.

56 болон 63 кг-ийн жинд хүч үзэх Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар энэ сарын 10-нд эхний тулаанаа хийнэ. Харин 52 кг-ийн жинд Х.Энх-Амар энэ сарын 13-нд, 69 кг-д Б.Түвшинбат 7-нд тулалдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан