Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийн өчигдрийн багийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтан төрлөө.
Хүнд жинд Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болов. Х.Сүнжидмаагийн хувьд дэлхийн хошой аварга болж буй анхны эмэгтэй тамирчин болсон юм. Мөн О.Мөнхцэцэг мөнгөн медаль, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар хүрэл медаль хүртэв. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр залуучуудын ДАШТ болон Азийн АШТ болно.
Эмэгтэй:
Бага жин
Алтан медаль: Боёкова Алина \Украйн\
Мөнгөн медаль: Яаманака Микю \Япон\
Хүрэл медаль: Форго Фрузсина \Унгар\, Вера Ковал \ОХУ\
Дунд жин:
Алтан медаль: Максүмэнко Маряна /Украин/
Мөнгөн медаль: О.Мөнхцэцэг /Монгол/
Хүрэл медаль: Робакошка Олимпиа /Польш/, Алесандрова Анна /ОХУ/
Хүнд жин:
Алтан медаль: Х.Сүнжидмаа /Монгол/
Мөнгөн медаль: Дрбоиан Мариа /Украин/
Хүрэл медаль: Давидко Олга /ОХУ/, Инава Эми /Япон/
Үнэмлэхүй жин:
Алтан медаль: Анна Полиакова /ОХУ/
Мөнгөн медаль: Витутээрасан Випарат /Тайланд/
Хүрэл медаль: Верезовска Ивана /Украин/, Б.Батчимэг /Монгол/