Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Зика” вирус 67 улсад тархаад байна

2007 онд “зика” вирус тархаж эхэлснээс хойш дэлхийн 60 гаруй улсад энэ вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

ДЭМБ пүрэв гарагт мэдэгдэхдээ “2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар, 2007 оноос хойш шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан тохиолдол 67 улсад бүртгэгдээд байна” гэв.

Энэ оны 2 дугаар сараас хойш “зика” хүнээс хүнд халдварласан тохиолдол 11 улсад бүртгэгдсэн бөгөөд бэлгийн замаар халдварласан байж магадгүй ажээ.

Харин 7 дугаар сарын байдлаар, “зика”-гийн улмаас хэт жижигхэн толгойтой болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхэд төрсөн тохиолдлууд 14 улсад бүртгэгджээ.

“Зика” вирус нь 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ. Энэ вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан