Өнөөдөр Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдлаа . Ажлын хэсгийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахлахаар болсон байна.
Сонгуулийн өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас Монголын хувийн компани худалдан авсан тухай мэдээлэл Монгол, Оросын хэвлэлээр цацагдан бөөн шуугиан үүссэн билээ.
Учир нь Оросуудаас 49 хувийг эхлээд Монгол улсын Засгийн газарт санал болгох ёстой бөгөөд ингэлгүйгээр шууд хувийн банкны охин компанид зарсан нь асуудалтай гэж олон хүн үзэж байгаа. УИХ-ын гишүүн, Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан н.Жавхлан гэхэд Монголын арилжааны 13 банк нийлээд ч уг хувийг худалдаж авах боломжгүй тухай чуулган дээр мэдэгдэж байсан.
Мөн УИХ-ын олон гишүүд уг асуудлыг шалгахыг шаардаж, хүсч байсан. Ийнхүү шалгахаар болоод байна.