Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистан дахь ”Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ


Афганистаны Нангархар мужид явуулж байгаа цэргийн ажиллагааны явцад “Лалын улс” бүлэглэлийн цэргийн гол командлагч Саад Эмаратийг устгалаа гэж Афганистаны аюулаас хамгаалах хүчний удирдлага мэдэгдэв.

Саад Эмарати бол “Лалын улс” бүлэглэлийн Афганистан болон Пакистан дахь салбарыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэрбээр “Талибан” хөдөлгөөн болон Засгийн газрын эсрэг явуулсан хэд хэдэн халдлагыг толгойлсон байна.

Афганистаны албаны хүмүүсийн мэдээлснээр, Кот дүүрэгт явуулсан цэргийн ажиллагааны үеэр устгасан 120 орчим босогчдын дотор Саад Эмаратийн цогцос байжээ. Тус улсын нийслэл Кабул хотод 80 хүний хөнөөсөн халдлага болсны дараа уг цэргийн ажиллагааг явуулж эхэлсэн юм.

Эмарати өмнө нь “Талибан” бүлэглэлийн командлагч байсан боловч тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч Муллах Омар амиа алдсаны дараа “Лалын улс” бүлэглэлд элссэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Эмарати бол тус бүс нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн хамгийн гол толгойлогчдын нэг бөгөөд түүний үхэл Афганистаны зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн ажиллагаа сулрахад хүрэх ажээ.

0 Сэтгэгдэл
YAG SULARCH HARAGDAARAI ERGUU AMERIKUUD
Хамгийн их уншсан