Зуны XXXI олимпийн наадам "Рио де Жанейро 2016" эхлэхэд 11 хоног үлдээд байна. Монголын баг тамирчдаас ширэн бээлтийтэнүүд өчигдөр Бразил улсыг зорилоо.
МСБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Дорнод аймаг "Талын бүргэд" клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риогийн олимпод эх орноо төлөөлөн тулалдах юм.
Боксын төрөл ирэх сарын 6-21-нд болох бөгөөд Олимп эхлэхээс дуусах хүртэл тулаан үргэлжлэх учраас ширэн бээлийтнүүд маань Бразилийг баг тамирчдаасаа хамгийн түрүүнд зорилоо. Риогийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэх болтугай.