Өнгөрсөн долоо хоногт Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн халдлага гарсантай холбоотойгоор онц байдлын хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар Засгийн газар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэл Парис хотод террористууд 130 хүнийг хөнөөснөөс хойш тус улс даяар онц байдал зарлаад байгаа юм.
Энэ сарын сүүлчээр дуусах байсан онц байдлын хугацааг зургаан сараар сунгаж байгаагаа Ерөнхийлөгч Олланд өчигдөр мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Францын холбогдох албаны хүмүүс терроризмтой тэмцэх арга хэмжээг чангатгах асуудлыг хэрэгжүүлнэ” гэжээ.
Онц байдлын хугацааг сунгах баримт бичгийг Францын парламент удахгүй албан ёсоор батлах аж.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 31 настай тунис залуу Францын Ницца хотод “Бастилийг эзэлсэн өдөр”-т зориулсан баярын арга хэмжээг үзэж сонирхохоор цугласан олон хүн рүү террорист этгээд ачааны машинаар дайран 84 хүнийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.