Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д ахиад л цагдаад халдлаа

АНУ-ын өмнөд нутгийн Луизиана муж улсын Бейтон-Руж хотод ням гарагийн өглөө нүүрэндээ багтай, хар хувцастай зэвсэгт этгээд гурван цагдааг буудан хөнөөж, гурван цагдааг шархдуулсан хэрэг гарчээ.

Хэрэг гарснаас хэдэн цагийн дараа албаны хүмүүс мэдэгдэл хийхдээ “зэвсэгт этгээдийг устгасан. Шархадсан гурван цагдаагийн нэгийг нь эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаа хийсэн. Түүний бие тааруу байна” гэв. Нөгөө хоёр цагдаа нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд амь насанд хүрэхээр аюултай шархдаагүй аж.

Цагдаа нарыг хөнөөснийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр мэдэгдэл хийхдээ зэмлэн буруушаагаад “ийм халдлагууд их ойр ойрхон гарч байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр америкчуудад хагаралдахгүй байхыг уриалсан байна.

Бейтон-Руж хотод болон Миннесота муж улсад саяхан хар арьст залуусыг цагдаа хөнөөсний дараа энэ удаагийн хэрэг гарлаа. Хар арьст залуусыг цагаан арьст цагдаа нар хөнөөсний улмаас АНУ даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан