Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүрвэгсдийн асуудлаар Унгарт 10 сард бүх нийтийн санал асуулга болно


Дүрвэгсдийг хүлээж авахад Унгар улс квот тогтоож байх асуудлаар ирэх аравдугаар асрын 2-нд бүх нийтийн санал асуулга явуулна гэж Унгарын Ерөнхий сайд Янош Адер мэдэгдсэн байна.

Санал асуулгын гол зорилго нь дүрвэгсдийг хүлээж авахдаа Унгар улс өөрийнхөө хүн амтай харьцуулахн өөрсдөө шийдвэрлэдэг байхыг шийдвэрлэх явдал гэнэ. Үүний өмнө Унгар болон төв Европын улсуудын Гадаад хэргийн яам  Еврокомисоос улс орнуудын хүлээж авах дүрвэгсдийн квот тогтоож албаддагийг дэмжихээс татгалзаж байсан юм.

Еврокомиссын тогтоосон хуваариар бол Унгар улс хоёр жилийн хугацаанд 2,3 мянган дүрвэгч хүлээж авах ёстой.
Бүх нийтийн санал асуулгын гол асуулт нь “Унгарын иргэн биш хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ Европын холбоо Унгарын парламенттай зөвшилцөхгүй байхыг та зөвшөөрч байна уу” гэж байх юм байна.

Еврокомисс бас дүрвэгч хүлээж авахаас татгалзсан тохиолдолд хүний тоо тус бүрд 250 мянган еврогийн торгууль онгогдуулж байх санал ч гарсан байна.
Чех, Польш, Словак, Румын орнууд бас Еврокомиссын албан ёсны квотын эсрэг саналтай байгаа юм.

0 Сэтгэгдэл
ЭНЭ ДҮРВЭГЧДЫН ДИЙЛЭНХИ НЬ ЛАЛЫН ШАШИНТАЙ ЦАГААЧ ДҮРВЭГЧИД БАЙДАГ. ЕВРОПЫН ОРНУУД ДҮРВЭГЧДЫГ ӨРӨВДӨЖ ЭХ ОРОНДОО БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ. ТЭД ЭХ ОРОНД ЧИНЬ АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ҮЙЛДЭХ БОЛНО.
Хамгийн их уншсан