Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтоны “захидлын хэргийг” АНУ хаалаа


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан нам доторхи сунгаанд оролцож байгаа Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан бичгүүдээ хувийн шуудангаар илгээж байсан гэдгээр хэрэг үүсгэхгүй хаалаа гэж АНУ-ын Хуульзүйн сайд, Ерөнхий прокурор Лоретта Линч мэдээлсэн байна.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд үүний өмнө энэ бүхэн нь Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй байна гэж мэдэгдсэн юм. Мөрдөх товчооны мөрдөн байцаагчид Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтайн хувийн шуудангийн серверийг эвдсэн гэсэн ямар ч баримт олоогүй байна.

“Өнгөрсөн хугацаанд явуулсан мөрдөн байцаалтын явцад  хэн нэгнийг буруутгах ямра нэг үндэслэл байхгүй байна, хэргийг хаая гэсэн тайланг би Холбооны мөрдөх товчооны ажилтнуудаас хүлээж авсан” гэж Линч мэдэгджээ.

Хиллари Клинтон 2009-2013 онуудад АНУ-ын Трөийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны болон хувийн бичиг, захидлаа хувийнхаа шуудангийн сервер ашиглан илгээж байсан нь хожим нь илэрсэн юм. Үүний нь төлөө түүний улсын нуууцыг гадаадын хакеруудад алдсан байж болзошгүй хэмээн шүалгаж эхэлсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө Хиллари Клинтоныг Холбооны мөрдөх товчоонд дуудаж гурван цаг хагас хэртэй хугацаагаар байцаалт авч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан