Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Л.Ганбат: Их, дээд сургуульд элсэх боломжгүй 20 гаруй хүүхэд бий
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 37164 шалгуулагч бүртгүүлсэн ч яг хэд нь өгсөн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт орж Монгол хэлний тухай хуулийн 7,4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасны дагуу монгол бичгийн даалгаврын тоо нэмэгдсэн. Түүнчлэн энэ жилээс эхэлж батламж хуудсыг Монгол хэл, бичгийн шалгалтад бас өгнө гэж байсан. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очиж, тэрхүү хуудас дээрх оноо нь 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй гэж байв. Мөн ЭЕШ-даа хэчнээн өндөр оноо авсан ч гэлээ Монгол хэл, бичгийн шалгалтын онооны босгыг даваагүй бол их, дээд сургуульд элсэн орох боломжгүй гэж байсан ч эцэстээ босго оноогүй болсон хэмээх мэдээллийг өгөх болов. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
ЭЕШ-ын тайлан хэдийгээр гарах вэ?
-Ирэх сард юм уу есдүгээр сард гарах болов уу.
-Хэчнээн хүүхэд шалгалт өгөөгүй талаарх мэдээллийг өгөх боломж байна уу?
-Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 650 орчим нь Монгол хэл бичгийн шалгалтад ороогүй. Тэдний 20 гаруй хүүхэд нь шалгалтын цагаасаа хоцорсон болохоор орж чадаагүй хэрэг. Харин бусад хүүхэд нь огт ирээгүй гэсэн үг. Бусад хичээлийн хувьд харилцан адилгүй байсан болохоор хэдэн хүүхэд нь шалгалтдаа орсон, ороогүйг хараахан мэдээлэх боломжгүй байна.
-Монгол хэл бичгийн шалгалтдаа ороогүй хүүхдүүд энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг үү?
-Ямар ч боломжгүй. Гэхдээ боломжгүй гэж хэлж болох 20 гаруй хүүхэд л бий. Бусад нь Монгол хэл бичгийн ч тэр бусад хичээлийн шалгалтаа ч өгөөгүй.
-Монгол хэл бичгийн шалгалт босго оноогүй болчихоод байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн жил босго оноотой байсан шүү дээ. Харин энэ жилийн хувьд босго оноотой байна гэсэн тушаал, шийдвэр нь гараагүй юм. Хүмүүс өнгөрсөн жилийн босго оноотой адилхан гэж ойлгоод байсан хэрэг. Тэрнээс биш энэ жил босго оноотой байна гэсэн албан ёсны ямар ч тушаал, шийдвэр байхгүй.
-Танай төвийнхөн ч гэсэн энэ шалгалтдаа унавал их, дээд сургуульд орох боломжгүй гэсэн мэдээллийг өгч байсан шүү дээ?
-Манайхаас өгсөн мэдээлэл өнгөрсөн жилийнхээр явж байсан. Ер нь бол босго оноотой байх, байхгүй байх талаарх тушаал нь БСШУЯ-наас гардаг. Тэр нь энэ жил гараагүй гэсэн үг.
-Ер нь, энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын явц ямар байв. Өнгөрсөн жил нэлээд асуудалтай байсан?
-Дэлгэрэнгүй мэдээлэл нь манайхаас гарах тайлан дээр тавигдана. Ерөнхийдөө улсын дундаж үзүүлэлт өссөн үзүүлэлт бий. Эссэ найруулан бичих дээр эрс сайжирсан хандлага ажиглагдсан. Бусад мэдээллийг нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээллээс харах боломжтой.
-Ингэхэд ЭЕШ зохион байгуулагдахад хэчнээн төгрөг зарцуулагдсан юм бол?
-Нарийн тоог нь мэдэхгүй. Ер нь бол хүүхдүүдийн бүртгэлээс орж ирсэн мөнгө тэр чигтээ л ЭЕШ зохион байгуулагдахад зарцуулагддаг. Үүнтэй холбоотойгоор манайд аудитын шалгалт ордог байгаа.
-Эцэг, эхчүүд төдийгүй элсэгчид босго оноо тавихгүй л байсан юм бол яах гэж зардал мөнгө гаргаж Монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулсан юм бэ гэцгээж байна?
-Энэ чинь Засгийн газрын 37 дугаар тогтоол болоод Монгол хэлний тухай хуульд заасанчлан ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэж заасантай холбоотой. Ерөөсөө л хууль, журмынхаа дагуу авсан шалгалт шүү дээ. Өмнө нь бол шалгалт авахаасаа өмнө босго оноог тогтоодог байсан.
-Босго оноотой байна гэсэн албан ёсны ямар ч тушаал, шийдвэр байхгүй-

0 Сэтгэгдэл