Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ерөнхийлөгч асан Мурсиг террористуудын жагсаалтад орууллаа
Каир хотын Эрүүгийн шүүх Египетийн ерөнхийлөгч асан Мурхаммед Мурсиг террористуудын жагсаалтад албан ёсоор оруулсан шийдвэр гаргалаа хэмээн албаны эх сурвалжийн мэдээлснийг Anadolu со хэвлэл дамжуулжээ.
Энэ жагсаалтад Мурсиг ерөнхийлөгч байх үед төрийн өндөр албанд ажиллаж байсан “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөний гишүүн 35 хүнийг бас оруулсан байна. Энэ дунд парламентын тэргүүн байсан Саад аль-Кататни бас байна. “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөнийг Египетэд террорист байгууллага хэмээн хориглосон юм.
Шоронгийн хоригдлууд бөөнөөрөө оргох хэргийг зохион байгуулсны нь төлөө Мурсид 2015 оны тавдугаар сарын 16-нд цаазаар авах ял оноосон ч жилийн дараа энэ ялыг нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд бас түүнийг Катарын тагнуул хэмээж 15 жилийн ял нэмсэн байна.
Шоронгийн хоригдлууд 2011 оны нэгдүгээр сарын 25-нд Египетэд ид хувьсгал өрнөж байх үед бөөнөөрөө оргож эхм замбараагү байдал үүсгэн, дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдсэн юм. Үүнээс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ерөнхийлөгч Хосни Мубаракийг олон жилийн суудлаас нь түлхэн унагаж түүний орыг Мурси залгамжилсан юм.
Харин 2013 оны долдугаар сарын 3-нд Египетэд гарсан цэргийн эргэлтээр Мурсиг төрийн тэргүүний суудлаас огцруулан энэ эргэлтийг зохион байгуулсан Батлан хамгаалахын сайд, генерал Абдель Фаттаха ас-Сиси ерөнхийлөгч болсон юм.

0 Сэтгэгдэл