Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэт халуунаас болоод японд зургаан хүн нас барлаа


Японд хэт халуун болсноос өнгөрсөн долоо хоногт зургаан хүн нас барж, бараг гурван мянган хүн эмнэлэгт хандан үйлчлүүлсэн байна. Японы бараг бүх нутгаар үргэлижлсэн их халуун шатаж байгаа гэж цаг уурын байгууллага мэдээлжээ.

Японы Гал түймэртэй тэмцэх удирдах газрын мэдээлснээр бол дөрөвдүгээр сараас эхэлсэн хэт халуунаас болж эмнэлэгт 2847 хүн хандаж  тусламж авсан юм байна. Японы ихэнх нутгаар цельсийн 38 градусаас даван халж, эрүүл мэндийн байгууллагынхан иргэдийг гадаа гарахгүй байж, өдөртөө шингэн зүйл их уухыг зөвлөсөөр байжээ. Хэт халуунаас болж ажил хэрэгч япончууд ч ажлаа зогсооход хүрсэн байна.

Японы цаг уурчдын мэдээлж байгаагаар бол Номхон далайн Эль-Нино, Ла-Ниньогийн дулаан урсгалын нөлөөгөөр долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр Японд хэт халуун үргэлжилсээр байх нь.
Өнгөрсон онд бас ийм халуун байсны улмаас арван мянга гаруй хүн  хүн эмнэлэгт хандаж бараг зуу шахам хүн амь алдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан